Дуучин Бионсе, түүний нөхөр реппер, продюссер Жей Зи нарын бяцхан охин анх удаа папарицчидын дуранд өртөн, өхөөрдөм төрхөө олонд харууллаа. Тэд анхны охиндоо Blue Ivy Carter хэмээх маш өвөрмөц нэр өгсөн юм. Энэ нь үзэсгэлэнт цэнхэр ороонг гэсэн утгатай ургамлын нэр ажээ.
Blue Ivy Carter охин одоо 6 сартай ч наснаасаа илүү өсгөлүүн биетэй харагдаж байна. Бяцхан гүнж ээжийнхээ энгэрт тэврүүлэн Манхетинд байрлах Жей Зигийн ажлын өрөөнөөс гарч явахдаа ийнхүү гярхай папарацчидад баригджээ. Охин алдартай дуучин аав ээжийнхээ хэнийг нь илүү дууриасан байна?
xnews.mn