“Битлз” хамтлагийн 50 жилийн ойг тохиолдуулан Монголд “Beatles bootleg” хамтлаг өнөөдөр ирэх гэж байна. “Beatles bootleg” нь Английн алдарт хамтлагийн дууг амьдруулж, аялан тоглолт хийдэг юм. Тэднийг “Шар айраг” хамтлагийн гишүүн Г.Ганхүүгийн урилгаар ирж есдүгээр сарын 7-ны өдөр буюу маргааш орой Сүхбаатарын талбайд тоглолт хийх юм байна.
Г.Ганхүү “Бид “Битлз” хамтлагийн дууг үргэлж бичлэгээр сонсдог. “Beatles bootleg” бол жинхэнэ “Битлз” дуулж байгаагаас ялгаагүй” гэжээ.
Б.Баяр