Бельгийн нийслэл Брюссельд олон нийтийн газар хүн доромжилсон этгээдийг 250 еврогоор торгох тухай шийдвэр гарчээ. “Хэн нэгний арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэг болон бэлгийн чиг хандлагын талаар ямар нэгэн доромж үг хэлсэн, тийм хандлага гаргасан хүнийг шийтгэнэ” хэмээн хотын дарга Фредди Тьелеман онцолсон байна.
Түүний хэлснээр, хотын шүүх ачаалал ихтэй ажиллаж байгаа. Гэхдээ иймэрхүү хэргийг шийтгэлгүй өнгөрөөж болохгүй учир ийм шийдвэр гаргасан аж. Олон нийтийн газарт биеэ зөв авч яваагүй хүмүүсийг торгох шийдвэрийг “Гудамжинд байгаа бүсгүй” кино нээлтээ хийсний дараа гаргаж буй. Брюсселийн гудамжаар ганцаараа яваа бүсгүйчүүд элдэв доромжлолын бай болж байгааг нууц камераар авсныг уг кинонд харуулсан аж.
Х.ОД /Mongolnews.mn/