Б.Хурц нь 1969 онд төрсөн, 50 настай, эхнэр 4 хүүхэдтэй. Түүний охины зургаас
Генерал Б.ХУРЦ ГЭЖ ХЭН БЭ
Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Генерал Батын Хурцыг 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг саналыг тухайн үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох гэж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэн дэмжиж байв. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй унасан юм.
Элчин сайдаар томилохоор санал оруулсан Б.Хурцын ТАНИЛЦУУЛГАД:
Төрийн албанд олон жил ажилласан
Мэргэжлийн өндөр ур чадвартай
Удирдах ажлын дадлага туршлагатай
Гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна.
1969 онд төрсөн, 50 настай, эхнэр 4 хүүхэдтэй
БОЛОВСРОЛ:
1987-1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум
1997-1999 онд Москвагийн эдийн засаг, статистик мэдээллийн сургууль
1999-2000 онд- ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын академи
2012-2013 онд Удирдлагын академи
2014-2016 онд Эрхүү хотын Байгалийн их сургуулийг төгссөн
Орос хэлний мэдлэгтэй
Төрийн удирдлага, эрхзүйн магистр
Хошууч генерал цолтой
МЭРГЭЖИЛ:
Техник архитектор
Эдийн засагч
Эрхзүйч мэргэжилтэй
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер
Москва хотод төлөөлөгч
2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан
2004-2006 онд ТЕГ-ын хэлтэс, газрын дарга
2003-2004 онд Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2003-2004 онд Турк улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2006-2009 онд Сөүл дэх МИАТ компанийн салбарт Ерөнхий төлөөлөгч
2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга
2011-2014 онд АТГ-ын дэд дарга
2014 оноос ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2017 онд чөлөөлөгдсөн юм.
Элчин сайдаар томилохтой холбогдуулан Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хурандаа Д.Гэрэлийг томилсон билээ.