2023-03-25 21:50
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Яах уу: Түүний өгсөн бэлэг таалагдахгүй бол…

munkhzul munkhzul
2019-08-08
0 0
0

88032b50311f4ac0af9fafe752476c28

Хайртай хүн чинь чамд бэлэг бэлджээ. Хөөх ямар гайхалтай хэрэг вэ? Бэлэг авах дургүй хэн байх билээ. Гэтэл чамд зориулж сэтгэлээ гарган, цагаа зарцуулан сонгосон зүйл нь чамд таалагдахгүй бол яах вэ?

За, би өөрт тохиолдсон зүйлээ ярья л даа. Саяхан найз залуу маань миний төрсөн өдрөөр Ed Hardy-ийн цүнх бэлэглэсэн юм. Ямар гэдгийг нь та нар төсөөлж байгаа биз дээ? Араг яс, улаан зүрх, “love kills slowly” энэ тэр гэсэн бичигтэй гээд л. Харин би ерөнхийдөө “сонгодог” сонголтыг эрхэмлэдэг болохоор, шуудхан хэлэхэд надад таалагдсангүй. Намайг өмнө нь спортлог хувцаслалт таалагдаад байна гэж хэлсэн болохоор түүнийг авч л дээ. Ажлын газрынх нь бүсгүй спортлог маягаар хувцаслаад Ed Hardy-ийн цүнх барьчихсан байсан нь өөрт нь их дажгүй харагдсан байгаа юм. Харин би түүний оронд байсан бол илүү дутуу зүйлгүй Adidas-ийн цүнх эсвэл хатуу материалтай, нарийн мөртэй жижгэвтэр үүргэвч сонгох байсан. Өнөө цүнхийг нь зүгээр л барихгүй байя гэхээр бид хоёр хамт амьдардаг болохоор болохгүй болчихоод байгаа юм. Та нар намайг хэрхэн шийдсэн гэж бодож байна?

Сөрөг шийдэл: Эхний удаадаа эрс шулуухан зантай бүсгүй ч, сэтгэлийг нь бодоод чимээгүй өнгөрч болох боловч, хэрвээ тэгвэл удаа дараалан хэн ч тоохооргүй сонин бэлэг өгөөд байвал яах билээ? Таалагдахгүй байна гэж шууд хэлэх бол хамгийн амар шийдэл. Ялангуяа “Ийм юм өгсний оронд өгөөгүй байсан нь дээр” гээд хатуухан хэлчихвэл тэдний ой тойнд сайн үлдэх болно. Арай зориглохгүй байвал, баярлалаа гэж хэлж дуугүй аваад хаа нэг газар луу чулуудах, юм уу хайнга хандлага харуул. Тэд өөрсдөө л чиний юу хэлэх гээд байгааг ойлгоно. Тэгээд дараагийн удаад чамд арай дээр зүйл авч өгөх ёстой гэдгээ ухаарна. (Үргэлжлүүлээд уншаарай)

Эерэг шийдэл:Мэдээж сөрөг шийдлийн сүүлийн өгүүлбэр шиг худлаа зүйл байхгүй гэдгийг чи бид хоёул мэдэж байгаа. Тэгсэн хирнээ л, яаж ч худлаа инээмсэглэж, таалагдаагүй зүйлээ байнга хэрэглэж чадахгүй байвал боломжтой эерэг шийдлийг өөрийнхөө туршлагаас зөвлөе. Юуны түрүүнд түүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийл. Заавал “Таалагдлаа, баярлалаа” гэж хэлэх албагүй. Зүгээр л чамд зориулан сэтгэл гаргаж үүнийг авч өгсөнд нь маш их талархаж, баярлаж хөөр. Найз бүсгүйдээ юу ч бэлэглэдэггүй, бүр төрсөн өдрийг нь хүртэл мартчихдаг залуус хичнээн олон гэж санана? Дараа нь, түүнээс яг ийм хирнээ арай өөр загвартайг нь харчихсан байсан юм, хамт очиж солиулах уу гэж асуу. Авсан дэлгүүрт нь чамд таалагдах өөр загвар нь байж л таараа, бүр байхгүй бол “Зарагдчихсан юм шиг байна” гэж хэлээд зүгээр л ямар нэг өөр юмаар солиулчих. Тэр мэдээж тэнэг хүн биш учраас, өөрийнх нь авч өгсөн зүйл тийм ч их таалагдаагүй гэдгийг ойлгох болно, гэхдээ л тэр эцсийн эцэст зарцуулсан мөнгөнийхөө дүнд чамд таалагдах ямар нэг зүйлийг өгч чадсандаа сэтгэл хангалуун үлдэнэ. Хэрвээ өмнө нь өгсөн онцгүй бэлэгнүүдийг нь яахаа мэдэхгүй байвал, аюулгүй, хаана хийснээ мартахааргүй газар бүгдийг нь бөөгнүүлээд хадгалчих. Тэгвэл түүнийг асуух үед “Хайраа, би тусгай газар хадгалчихсан байгаа” гээд гялс гаргаад ирэхэд амар болно. Мөн дараа дараагийн удаад, өөрийнхөө бэлгэнд юу авахыг хүсч байгааг шууд хэлэх юм уу, хамтдаа явж байгаад сонгох арга бодоорой. Хайртыгаа дагуулж дэлгүүр хэсэхийн тортой зүйлсээ бариулах, хувцас сонгохдоо туслалцаа авахаас гаднах өөр нэг ач холбогдол нь түүнд өөрийнхөө юунд дуртайг тодорхой харуулах боломж юм. 😉

Яагаад ингэх ёстой гэж?
Түүний сэтгэлийг, бас цаашид чамд бэлэг өгөх урмыг нь бодоод ямар нэг талаас нь баярлаж байгаагаа тултал нь илрэхийл. “Дараа нь энийг яах вэ” гэж битгий бод. Бэлэг чинь чамд хичнээн таалагдахгүй байсан ч, түүний сонирхол “вкус”-ийг илэрхийлж л байгаа. Чиний өмнө нь хэзээ ч үүрч байгаагүй Ed Hardy-гийн цүнхийг ч тэр чамд зохионоо л гэж бодсон байна шүү дээ. Мэдээж чиний хүссэн зүйл байвал илүү сайхан ч гэсэн бэлэг өгч байгаа, үүнийг бэлдэх гэж зарцуулсан үнэт цагийг нь хүндлээрэй. Хэрвээ ганцхан бэлэг нь таалагдахгүй байна гэж хэлэх л юм бол, тэр чамд бэлэг өгөхөөсөө айдаг эсвэл дургүй болчихож мэднэ. Дараа нь чамайг юу ч авч өгөхгүй юм гэж гомдоллох үед “Чи авч өгсөн бэлэг голоод байдаг биз дээ?” гэж ундууцах болно. Түүний гол зорилго нь чамайг баярлуулах л учраас, үл тоомсорлосон харцыг чинь харж зүрхээ шархлуулснаас, хамт яваад солиулчихсан нь хамаагүй дээр санагдах болно. Заавал бэлэг сэлт солилцсоноороо харилцаа үнэ цэнэтэй болохгүй нь тодорхой учраас, ялангуяа энэ мэтийн жижиг сажиг зүйлээс болж хайртай хүнийхээ урмыг хэзээ ч бүү мохоогоорой.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай
Зөвлөгөө

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

munkhzul
2023-03-24
Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө
Зөвлөгөө

Харвардын сэтгэл зүйчдээс эцэг эхчүүдэд өгч буй 7 зөвлөгөө

munkhzul
2023-03-21
Зөвлөгөө

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх амтлаг жор

nomun
2023-03-20
Мэдээ

ЭМЯ: Эрт илрүүлгийн судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

nomun
2023-03-20
Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО
Гоо сайхан

Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО

munkhzul
2023-03-17

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
The Weekend дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ
Урлаг

The Weekend дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ

munkhzul
2023-03-24
0

Канадын дуучин, ая зохиогч The Weekend гуравдугаар сарын 20-ны байдлаар Spotify хөгжмийн платформ дээр 111.4 сая сонсогчтой болсноор дэлхийн хамгийн...

Цааш унших
Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

Нэг тэрбум эмэгтэй уураг илчлэг, амин дэмийн дутагдал, цус багадалттай

2023-03-24
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая доллар зарцуулна

ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая доллар зарцуулна

2023-03-24
Та гар утсаа бусдад өгч ашиглуулдаг уу?

Та гар утсаа бусдад өгч ашиглуулдаг уу?

2023-03-23
Өнөөдөр “Ромео, Жульетта” үзэгчдэд хүрнэ

Өнөөдөр “Ромео, Жульетта” үзэгчдэд хүрнэ

2023-03-23

Санал болгож байна

Playboy сэтгүүлийн энэ оны шинэхэн Playmate Нина Даниель

Playboy сэтгүүлийн энэ оны шинэхэн Playmate Нина Даниель

2018-04-12
Илбэчин /Хошин өгүүллэг/
Уран зохиол

Илбэчин /Хошин өгүүллэг/

2012-07-31
Мэдээ

321chat Evaluate Update July 2022

2022-07-09
Фото: Лэди Гагагийн этгээд хувцаслалтын цомирлог
Загвар

Фото: Лэди Гагагийн этгээд хувцаслалтын цомирлог

2019-05-19
Үтрээний бактержил буюу гарднереллёз гэж юу вэ
Зөвлөгөө

Үтрээний бактержил буюу гарднереллёз гэж юу вэ

2013-05-27
“хуванцар сав” эрүүл мэндэд хортой…
Зөвлөгөө

“хуванцар сав” эрүүл мэндэд хортой…

2015-10-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In