Киви хамтлагийн ахлагч Ука бие даан уран бүтээл хийж хувцас загвар, стиль имиждээ анхаарах болсон тэрээр энэ зун өөртэйгээ усны дусал мэт ижилхэн бас нэг бүсгүйтэй ижилсэж, моделийн ур чадвараа харуулсан. Уг бүсгүйг Г. Золцэцэг гэдэг Малайзад загвар зохион бүтээгчийн сургуулийг төгсөөд Куала Лимпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилддаг юм байна.
Дизайнер, загвар өмсөгч бүсгүй эх орондоо ирж өөрийн нэрийн коллекцоо саяхан танилцуулсан бөгөөд чадварлаг моделиуд түүний загваруудыг амилуулсан бөгөөд тэдний дунд Ука зүй ёсоор орж мэргэжлийн загвар өмсөгчөөс дутахааргүй ажилжээ. Уг хоёр бүсгүй маань стиль имиж, үс, царайгаараа андуурмаар адилхан гэнэ шүү.
Factnews.mn