Тэд хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн. Одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын жижиг ажлууд л үлдсэн аж.
Найман жил ханилж, таван охины ээж аав болсон хойноо хуримаа хийхээр шийдсэн тухайгаа дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өөрийн инстаграмд мэдээлжээ. Түүний нөхөр Б.Түвшинбаяр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг. Ануг “Гала” хамтлагийн дуучин байх үед нь анх харж дурлаад, олон жилийн турш “араас нь гүйсэн” аж. Бээжинд сурдаг байхдаа Yahoo мессенжерээс эхлээд Facebook түгэн дэлгэртэлтүүнийг “эргүүлж”, шүлэг хүртэл зориулсаар өөрийн болгож авчээ. Ану нөхрийнхөө тууштай занд татагдсан гэсэн. Сарын турш лайк дарсан хүндээ дасчихдаг болсон өнөө үед Түвшинбаярын олон жилийн уйгагүй хөдөлмөр үлгэр жишээ сайхан гэр бүлийг цогцлоохоос ч яахав. Тэд хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн. Одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын жижиг ажлууд л үлдсэн аж. Ану “Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуухан хийж буй хуримынхаа талаар тайлбарласан байна. Мөн тэрбээр уржигдар буюу 28-ний үдэш найз бүсгүйчүүдтэйгээ bachelor party-гаа хийжээ. Хэдийгээр таван хүүхдийн ээж болсон ч нөхөр нь түүнийг ганц бие бүсгүй мэт санаа зоволтгүй баярлаад ирэхийг “тушаасан” байна. Өнгөрсөн зун Ану Ерөнхийлөгчөөс “Алдарт эх” одон гардаж авсныхаа дараа “Тэмдгээ би зүүсэн болохоос хань минь гэр бүлийнхээ өмнө “Алдарт аав” болсон юм шүү. Ухаанаар чимсэн хайр хэзээ ч илүүдэхгүй ээ, амьдрал богинохон хайрыг нэгнээсээ бүү харамлаарай” гэж сэтгэлийн үгээ илэрхийлж байв. Олон хүүхэд гаргалаа гээд өөрийгөө зөнд нь хаяхгүй, эмэгтэй хүн үргэлж гоо сайхнаараа байх ёстойг үлгэрлэн харуулдаг Анугийн “а” гэж ангайсан ганц посны дор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ зар сурталчилгааг завсаргүй оруулдаг нь маркетингийн хүчтэй хэрэгсэл гэж нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөнийг нь харуулдаг.
ЗГМ сонин