1. Хар
Хар өнгө гэхээр нил хар өнгө гэсэн үг биш юм. Бага зэргийн цайралттай, хар саарал, гүн хар гэх зэрэг олон янз байна. Гүн хар өнгө нь таны нүдний доорх зураасыг илүү тодруулж өгдөг учраас нэг их хурц тод биш хар өнгийг сонгох нь зүйтэй. Хэрвээ та хар өнгийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болвол нүүрэндээ өнгө нэмэхийн тулд өөр тод өнгийн хацар өнгөлөгч хэрэглэх хэрэгтэй.
2. Номин ногоон
Номин ногоон өнгө нь бүх л арьсны өнгө, бүх л насныханд тохирно. Яг аль гэрэл сүүдэр тавихаа мэдэхгүй бол гарны судасныхаа өнгөтэй тааруулах хэрэгтэй. Жишээлбэл, миний арьс нэлээд цайвардуу харин судасны маань өнгө ногоондуу байдаг учраас би номин ногоон өнгийн гэрэл сүүдэр тавьдаг. Хэрвээ судасны тань өнгө хөх бол цэнхэрдүү өнгийг сонгоорой.
3. Завсрын өнгө
Арьсны өнгөтэй адил, саарал өнгө, цагаандуу өнгө зэрэг завсрын өнгөнүүд ч мөн таны нүүрэнд гэрэл нэмнэ.
4. Улаан
Улаан өнгө ямар ч тохиолдолд сайхан харагддаг.
5. Ягаан
Залуу бүсгүйн өнгө. Гэхдээ таны арьсны өнгө цайвардуу бол ягаанаа бага зэргийн улаан өнгөтэй хольж хэрэглэвэл тохиромжтой.
6. Лаванда цэцгийн өнгө
Хэрвээ та нил ягаан өнгөнд дуртай бол лаванда цэцгийн өнгө шиг таны хувьд гайхалтай сонголт байх болно.
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | www.Caak.mn |