Шинэ ээжид баярыг хүргэе! Чамайг жаахнаа эрхлүүлээд завгүй байх хооронд бид хөхүүл үед чинь юу хэрэг болох талаар жагсаалт гаргачихсан. Гэрээсээ цухуйх ч боломж муутай байгаа чамд хайртдаа захиж явуулахад, эсвэл гарахдаа бүгдийг нь нэг дор цуглуулахад тус болно. Энэ хэд байхад хүүхдээ зөвхөн зөв хөхүүлэхдээ л хамаг анхаарлаа зориулахад болно.
Мэдээж хүүхдийг арчлах, живхийг солих, унтуулах зэрэг үед үүнээс ч олон зүйл хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд хөхүүл үеийн зүйлсээ бүрэн цуглуулчихвал их хэрэгтэй шүү.
1. Хөхүүл эмэгтэйчүүдийн даруулга
Хөөрхөн жаахан үрээ өлсмөгц нь тэр даруй хооллоход зориулалтын хөхний даруулга чамд хэрэгтэй. Заавал мөрөвчөөр нь биш, хөхний товчны хэсгийг тайлахад л болно.

2. Хөхний дамск
Энхрий үрийг нь цадсан хойгуур асгарсан сүү цамц нэвтэлж, чамайг эвгүй байдалд орохоос сэргийлнэ. Гадуур гарахдаа хөхний дор заавал шингээгч, зөөлөвч хийж байгаарай. Давтаж хэрэглэх, нэг удаагийнх гэсэн хоёр төрлийн зориулалттай худалдаалагддаг.

3. Хөхний саалтуур
Хэдий хүсэхгүй байгаа ч том болсон бүсгүйчүүд бидэнд хүүхдийнхээ дэргэдээс холдож, амжуулах ажил мундахгүй их. Тэр үед гарч байгаа сүүг чинь хадгалж авах саалтуур хэрэгтэй. Гар электрон хоёрын алийг нь ч сонгосон болно. Мөн хэрвээ хөхний товч хагарч, цус шүүрвэл ийм саалтуур тусална.

4. Энгэр хэсэгтээ товчтой цамц, даашинз
Хувцасны хувьд маш хурдан бөгөөд амархан тайлагддаг байх нь хамгийн чухал шалгуур. Хөхүүл ээжүүдэд хэд хэдэн товчтой цамц байх хэрэгтэй.

5. Хөхүүлэх үеийн дэр
Зориулалтын дэр нь хүүхдээ хөхүүлэх үедээ зөв байрлалд хөдөлгөлгүй байлгахад чамд дэм болно. Бид ихэвчлэн гараараа тэвэрдэг ч, хоёр ихэр хүүхдээ зэрэг хөхүүлэх хэрэг гарахад болон жирийн үед ч гараа эцээхгүй амраахад хэрэгтэй.

6. Гулгидас тосох даавуу
Бяцхан үрээ хооллосных нь дараа арчиж цэвэрлэхэд туслах цэвэр даавуунуудыг олноор нь аваарай.