-Савны гадуурх жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ. Үүнийг яаж эмчлүүлэх яэ?
-Савны гадуурх жирэмсэн болвол сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг шинж тэмдэг илэрдэг. Үүний зэрэгцээ хэвлийн доод хэсэг, гэдсээр хүчтэй хатгуулж евдөж байвал савны гадуур жирэмсэлсэн байх магадлалтай. Заримдаа мөр болон хүзүүгээр өвдөж, толгой эргэж, ухаан алддаг. Мөн үтрээнээс сарын тэмдгээс хавьгуй их, эсвэл бага хэмжээний цус гарна.
Хэрэв үр дамжуулах хоолой урагдаж, цус алдаж эхэлсэн бол яаралтай мэс ажилбар хийхээс өөр аргагүй. Ингэснээр үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр жирэмслэлтийг зогсоож болно. Цөөн тохиолдолд үр дамжуулах хоолойг тэр чигт нь авахаас өөр аргагуй болдог. Хэрэв цус алдалт явагдаагүй бол заавал мэс ажилбар хийх шаардлагагүй. Эмчийн нарийн хяналт дор ажиглалт хийн хүлээж болно. Зарим тохиолдолд үр хөврөл томорч, өөрөө амьгүйдэн зулбаж гардаг. Ийм тохиоддолд эхэд дараа нь учирч. болох наалдангийн аюулаас хамгаалах хэрэгтэй.
WWW.MISS.MN