Сэтгэлд чинь нэг л тогтож өгөхгүй халигаад байгаа эсвэл удаан жилийн хугацаанд аар саар асуудлуудад дарагдаад маргтагдах шахсан хайр сэтгэлээ түүндээ харамгүй мэдрүүлэх бас түүнийхээ хайрыг мэдрэх 10 хоногт тавтай морил. Доор дурдсан үг болгоныг хэлэхэд ч, хариуд нь эргэн сонсоход ч гарцаагүй сайхан байх болно. Анхных шигээ гал халуухан харилцаатай болох тухай хүсч суухын оронд шууд л алхам хийж эхлэх эхний хөтөч энд байна:
1 дэх өдөр: “Би чамдаа хайртай” гэж хэл. Өмнө нь хэлдэг л байсан шүү дээ. “<3” гэсэн тэмдэгт утсаар эсвэл фэйсбүүкээр явуулахыг тооцохгүй шүү. Түүнийхээ нүд рүү харж байгаад шивнэж хэлээрэй. Удаан сонсоогүй үг нь түүнд дорно хүч оруулах шиг л болно.
2 дах өдөр: “Чи минь дэлхий дээрх хамгийн халуухан, тачаангуй залуу. Харах болгондоо би чамайг хүсдэг. Бодох болгондоо байж яддаг.” Секс хийсний дараа юм уу хийхин яг өмнөхөн ингэж “үнэн мөн”-өө нуулгүй хэлж нөхцөл байдлыг улам ноцоогоорой.
3 дах өдөр: “Чамтай хамт баймаар байна”, “Чамайгаа л миний дэргэд байгаасай гэж хүсч байна”. Маш энгийн хэрнээ хамгийн дотно, итгэл даасан мэдрэмж төрүүлдэг үг бол энэ.
4 дэх өдөр: “Чамайг ийм болохоор л би хайрладаг юм шүү дээ”, “Ийм байхаараа бүр нэг хөөрхөн шүү, чи минь”. Түүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ, тэрийгээ л хэлчих.
5 дах өдөр: “Чи минь хоолыг ийм амттай хийхийг хаанаас сурсан юм бэ?”, “Өнөөдөр ёстой олон ажил амжуулжээ, миний мундаг залуу. Чи минь байхгүй бол ажлынхан чинь хэцүүднэ дээ”, “Хүүгээ яг цагт нь очиж авсан байна ш дээ, ийм хариуцлагатай сайн аавыг би лав өөр мэдэхгүй юм байна”. Тэр өдөрт хийсэн олон арвсан үйлээс нь аль нэгийг нь сонгож аваад л тултал нь магтчих.
6 дах өдөр: Амжилтанд нь баяр хүргэ. Яг одоо шууд хэлчих амжилт санаанд чинь буухгүй байж болох ч, сайн бодоод үзвэл тэр амьдралын аль нэг талбарт ялалт байгуулсан л байж таараа. Анх чи түүнийг хийж байгаа зүйлдээ хичнээн гайхалтай гэдгийг олж харсан болохоор л дурласан шүү дээ.
7 дах өдөр: “Би чамайг хүндэлдэг. Тэр хэрээрээ хайрладаг” гэж хэлээрэй. Эрчүүдийн хувьд хайртай хүмүүстээ хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэлийг нь хүлээх нь эд хаваа мэдрэх хамгийн наад захын хэрэгцээ. Чамайг ингэж хэлэх тусам улам л мундаг байх гэж хичээх болно.
8 дах өдөр: “Баярлалаа”. Та хоёр их олон жилийг хамтдаа өнгөрүүлсэн болохоороо бие биедээ баярлалаа, уучлаарай гэж ёсорхох шаардлагагүй болсон хүмүүс гэж бодож байна уу? Үгүй дээ, хонгор минь. Хичнээн дотно байсан ч та хоёр хэн хэнээсээ хариу нэхэхгүй ч, дотроо гаргасан жижиг хичээл зүтгэлдээ ч “баярлалаа хайр аа” гэдэг үг, талархлын тэврлтийг хүлээж л байдаг. Түүнд өнөөдөр энэ үгийг заавал хэлээрэй.
9 дэх өдөр: “Ажил нь ямархуу байна даа?” Түүнд санаа тавьдаг, түүнийг боддог гэдгээ мэдрүүлэхийн тулд өдөрт нэг л удаа ажил дээр нь, гэрээс нь гадуур юу болсон, тэр өдөр ямар сонирхолтой үйл явдал болсон тухай асууж, анхааралтай сонсож өгөөрэй.
10 дах өдөр: “Би чамайг санаж байна”. Энэ үгнээс хэн ч уйддаггүй, бас хэзээ ч ихэддэггүй. Магадгүй чамайг ойрд ингэж хэлээгүй болохоор тэр өөрийгөө санагдахаа хүртэл больтлоо тоогддоггүй гэж бодож, гомдож явдаг ч юм билүү?
Өмнөх эрхэлж, энхрийлсэн сайхан үеэ эргүүлэн авчрахын тулд зүгээр л тэр үед ямар байснаа санаж, ойрд амнаасаа гаргаагүй ч дотроо бол бодсоор явдаг халуун дулаан үгсээ хэлэхэд л хангалттай.