Эрүүл харилцаа нэгэндээ орон зай өгч, харилцан хүндэлснээр тогтвортой байдаг бол өнөөгийн нийгэм эсрэгээрээ сэтгэл зүйн 100% хамааралтай байхыг зааж буй. Гэвч хайр сохор болохоор аюултай харилцаанд байгаагаа мэдэхгүй нь олонтаа.
Bright Side ухрах цаг болсныг илтгэх 9 шинжийг танилцуулж байна.
1.Найзуудтайгаа уулзахыг зөвшөөрдөггүй
Найз нөхдийнхөө царайг хардаггүй, уулзахаараа байнга эхнэр, нөхрөө дагуулж очдог. Танил сонсогдож байвал осолтой гэсэн үг. Хайр дурлалд хувийн орон зай чухал байр эзэлдэг тул гэртээ бүгээд байлгүй хүссэн зүйлээ хийж байх хэрэгтэй.
Байнга хамт байх яг л донтолт шиг бас хайр дурлалын эхэн үед л түгээмэл. Харин түүнээс хойш салахаа байвал дурлал унтарч, зовлон л болно.
2.Хоёр эзэнтэй хэтэвч
Итгэлцэл хамгийн чухал ч нэн тэргүүнд үргэлж өөрийгөө тавих хэрэгтэй. Гэр бүл салахад нөгөө хүндээ хамаг санхүүгээ атгуулсан байвал яах вэ? Та яаж амьдрах вэ? Санхүүгийн хүчирхийлэл бол эрхшээлийн нэг хэлбэр юм.
Хуваалцах мэдээж сайн, гэхдээ талыг нь нэг тогоондоо талыг нь халаасандаа үлдээж сурах хэрэгтэй.
3.Утсыг тань шалгадаг
Хэн хэнийхээ утас, цахим шууданг шалгах яавч хэвийн үзэгдэл биш. Хайр ийм байдаггүй, энэ зүгээр л хувийн орон зайд халдаж буй хэрэг. Аюултай харилцааны бас нэгэн шинж бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан ч болж болно. Нэгэндээ итгэх нь эрүүл харилцааны суурь билээ.
4.Яаж хувцаслахыг заадаг
Харилцаандаа тогтвортой байр суурьтай байхын тулд өөрийгөө хайрлаж, хүндлэх ёстой. Таны өмссөн хувцас нөхөр, эхнэрт тань таалагдахгүй байна уу? Энэ тэдний мэдэх асуудал биш. Хүн бусдад биш, өөртөө таалагдахын тулд л гоё сайхан хувцаслах нь зөв. Өөртөө итгэлтэй байх хэцүү ч эрүүл харилцаанд чухал шүү.
5.Утсаа авахгүй удахад уурладаг
“Сүртэй юм” гэж та бодож байна уу? Тэгвэл хайр дурлал дотор хүн амар тайван байх ёстойгоос биш тавгүйрхэх учиргүй. Хайртай хүнээс тань дуудлага ирсэн байхыг хараад сандарч байвал ямар нэг зүйл буруу байна.
6.Сайн найзтай тань харддаг
Хардалт бол өвчин гэдгийг одоо хүн бүр мэдэх ч онигоо болоод өнгөрөх нь элбэг. Гэвч хартай хүнтэй байдаг бол та инээх биш, уйлахвий, нэг өдөр. Хайртай хүн тань танд итгэдэггүй бол харилцаа хэзээ ч тогтвортой байхгүй.
7.Бодлоо илэрхийлэхээс айдаг
Хайрлана гэдэг аз жаргалын нэг илэрхийлэл учир бүү ай. Эхнэр, нөхөртэйгөө санал зөрөлдөхөөс айж болохгүй. Таны дарга биш шүү дээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл, нэг нэгнийхээ байр суурь, үзэл бодлыг хүндэтгэ. Эцсийн эцэст эрс тэрс байдал л харилцааг сонирхолтой болгодог, тийм үү.
8.Таныг доромжилдог
Нэгэнт давсан бол ухарч болдоггүй хил хязгаар гэж бий. Тиймээс хэмжээндээ байх хэрэгтэй. Ханьдаа шүүмжлүүлж, дооглуулах сонин зүйл биш болсон уу? Ийм байж болохгүй. Хайр дурлалаа эхлүүлэхдээ өөртөө дүрэм гарга. Тухайлбал, хайртай хүнээ хэзээ ч доромжлохгүй байж болно. Танд ингэж хандвал эргүүлээд адилхан зан бүү гаргаарай. Хавьгүй ухаантай загнах ёстой юм шүү.
9.Найз нөхдийн анхааруулга
Хэрэв найзууд, ойр дотнынхон тань танд аюултай харилцааны талаар сануулсан бол хойш ухрах нь зүйтэй. Тэд таныг бодвол хайр дурлалд сохроогүй, нөхцөл байдлыг өөр өнцгөөс харж байгаа тул илүү бодит дүгнэлт хийж байж болох.
Мэдээж таныг гунигтай, дуугаа хураасан, тавгүй байгааг тэд анзаарч харахыг хүсээгүй үнэнийг тань харна.
Эрүүл харилцаа гэж юу юм?
Хайр дурлал зөв чигтээ хандаж байгааг аюулгүй байдал, дэмжлэг, харилцан хүндлэл гээд хэд хэдэн шинжээр тодорхойлно. Эрүүл бус хардалт хайрын шинж биш гэдгийг та ойлгох хэрэгтэй. Мөн өөрийгөө хүндэлж, хүртэх ёстойгоо хүртсэн эсэхээ ажиглаарай.
Эх сурвалж: Bright side