Бөмбөгөр дэлгүүр шатахаас 1 цагийн өмнө Элбэгдоржийн утас дуугарч гэнэ.
– Хятадын засгийн газраас ярьж байна. Бөмбөгөр шатсан явдалд гүн эмгэнэл илэрхийлье.
– Юу яриад байнаа. Би одоо Бөмбөгөрийн хажууд байна. Зүв зүгээр байна.
– Аа тиймүү, уучлаарай. Би цагийн дараа ярья, гээд утсаа тасалснаа, туслахаа дуудаж:
– Монгол хятад цагийн ялгаа байхгүй гэж чи хэллүү, хэмээн загнав.
*****
Багш сурагчтайгаа ” Сэрэмжлэхүй…” сэдвээр ярилцаж байна гэнээ.
Багш: Болд хариулаарай гэв.
– Болд: Манай аав амралтанд явахдаа юмыг яаж мэдэхэв гээд “буу”-гаа авч явдаг…
– Сайн байна. за Туяа: Манай ээж ажилдаа явахдаа юмыг яаж мэдэхэв бороо орж магад гээд “шүхэр”- ээ аваад явдаг шдээ…
Гэтэл хамгийн ард суудаг жижигхээн, даруухан бор хүү Багшаа асууж болох уу? гэжээ…
Багш бололгүй яахав гэхэд,
– Хүү: Багшаа “Лам” хүн юмыг яаж мэдэхэв гээд боожгойтой төрдөг юм уу гэж асуужээ…
*****
Есүс нэг удаа өөрийн гурван ер бусын элч нараа дуудан дэлхий дээр байсан аавыг олохыг даалгажээ. Удалгүй тэд нэг, нэг хүн авчирчээ. Есүс эхний хүнээс асууж
– Та аав мөн үү? гэж гэнэ
Нөгөө хүн нь:
– Тийм л гэж
– Тэгвэл та мужаан уу? гэхэд
-Үгүй гэж гэнэ. Тэгэхлээр нь Есүс 2 дахь хүнээс асууж Та аав хүн үү?
Нөгөө хүн нь:
– Тийм л гэж тэгвэл та ер бусын аргаар хүүхэдтэй болсон уу? гэхэд нь 2 дахь хүн үгүй гэжээ, Тэгэхлээр нь Есүс 3 дахь хүнээс асууж байна. Та аав хүн үү?
Нөгөөх нь:
– Тийм гэж та ер бусын аргаар хүүхэдтэй болж байсан уу?
– Бас л тийм гэхэд нь Есүс түүнд Ааваа гэхэд нь өнөөх хүн хариуд нь Пиниоко гэжээ.
*****
1 галзуугийн эмнэлэгт шалгалт ирж л дээ. Нэг галзуу ирээд шалгалтын комиссийн хүнд би Ленин байна гэжээ. Удалгүй дахин нэг галзуу ирээд би Ленин байна гэж дарга нь бүр гайхаад эмчээс нь эд нар чинь яагаад байгаа юм бэ гэж асуужээ, тэгтэл эмч нь наадуул чинь худлаа ярьж байгаа юм жинхэнэ Ленин нь би байгаа юм гэжээ
*****
Цэргийн үзлэгийн газар
Та алба хаахыг хүсэж байна уу?
-Тиймээ, генерал болмоор байна.
Та чинь тэнэг юм уу?
-Заавал тийм байх ёстой юм уу?