Та юу ч дугараагүй байхад таны хувцаслалт бүгдийг хэлэх болно. Та жинхэнэ жентлэмэн болж, бүсгүйчүүдийн хайрыг татхыг хүсч байна уу? Тэгвэл дараах 9 зөвөлгөөг дагаарай.
№1 Цэвэрхэн сайн гутал
Сайн гутал нь хүний тухай маш их зүйлийг хэлж чаддаг хамгийн чухал элементүүдийн нэг юм. Тиймээс эмэгтэйчүүд хүний хувцаслалтын энэ элементийг их анхаардаг.
№2 Товчгүй цамц
Хэнли цамц нь хэв маягаас хэзээ ч хоцордоггүй хувцаслалт юм. Энэ бол Холливудын одод, алдартай тамирчдын дуртай хувцасны нэг юм. Товчгүй бага зэрэг цээж гарсан захгүй цамц нь ихэнх эмэгтэйчүүд галзууруулдаг байна.
№3 Цагаан цамц болон жейнс
Жинс, цагаан цамц бол хэзээ ч оноо алдахгүй. Энэ хэв маяг нь эрчүүдийг илүү эрч хүчтэй, илүү сонирхолтой болгодог.
№4 Гурвалжин захтай цамц
Эмэгтэйчүүд гурвалжин захтай цамцтай залууст дуртай. Энэ хувцас нь эмэгтэйчүүдэд өөрийг нь хэрхэн халамжлахыг мэддэг хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг.
№5 Нарийн зангиатай, ханцуйгаа шуусан байдал
Энэ энгийн, аятайхан харагдах байдлын давуу тал юм. Ханцуйгаа шуусан, нарийн зангиатай залуучууд “Би их ажилтай байна. Гэхдээ энэ нь миний цорын ганц хүсэл биш” гэж хэлэх мэт харагддаг.
№6 Захиалсан мэт хослол
Захиалгын костюм нь сонгодог бөгөөд энэ нь хэзээ ч загвараас гарахгүй. Төгс өөртөө тохирсон костюм өмссөн хүн нь ямар ч эмэгтэйд зориулсан мөрөөдлийн залуу нь юм.
№7 Аксесаур
Одоо үед эрэгтэй эмэгтэйгүй л аксесаур хэрэглэдэг болсон. Тухайн өдөр, хувцаслалтандаа тохирсон аксесаур зүүсэн бол эмэгтэйчүүдэд романтик сэтгэгдэл төрүүлж, тачаангуй харагддаг байна.
№8 Малгай
Малгай нь таныг үнэхээр өөрчилж, олон хүнээс нь ялгаруулж чаддаг. Тиймээс зөв малгайг сонгож, охидын анхаарлын төвд байгаарай.
№9 Цэвэр цэмцгэр байдал
Эрэгтэй хүн загварлаг хувцас эсвэл гутал өмсөж болно. Гэхдээ тэглээ гээд арзгар, халтар байж болохгүй. Цэвэр, гоё харагдаж байвал эмэгтэйчүүдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эмэгтэйчүүдэд таалагдахыг хүсдэг бол цэвэрхэн, сайхан дүр төрх нь үргэлж сайн танилцуулга болно.
Танд амжилт хүсье.
Мэдээллийн эх сурвалж : www.Ololt.com