Өнгөрсөн онд Халиун, Анхаагийн хамт Азийн найман орноор явж “Эх орны захиас”, “Гэр бүлийн үнэ цэнэ” нэвтрүүлгийг бэлтгэж, залуу гэр бүлүүдтэй уулзалт хийж, судалгаа авсан тухай монголчууд гадарлана. Өдгөө хоёр хос маань “Гэр бүлийн үнэ цэнэ” нэвтрүүлэг хийхээр бэлтгэл ажилдаа ороод буй гэнэ. Түүгээр ч барахгүй бөөгийн даллага авахуулсан оддын тоонд багтсан Б.Халиун удган болоод зогсохгүй шавьтай болсон гэнэ.
Эцэст нь дуулгахад О.Анхаа МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, Б.Халиун МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элссэн нь чөтгөр гоймонд, урлагийнхан улстөрд дурлав гэдэг үгийг улам бүр бататгаж орхилоо.