Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг BTS энэ жил олон улсад нийт 7 сая гаруй цомог борлуулжээ. Үүнээс зөвхөн “Map of the Soul, Persona” цомог л дангаараа 5.9 сая хувь борлогдсон амжилт тогтоосон байна.
Мөн саяхан тус хамтлаг бүтэн жилийн турш “Billboard”-ийн жагсаалтад бичигдсэн анхны к-поп хамтлаг болсныг зарласан юм.
Хамтлаг 2019 дуусахаас өмнө 10 сая гаруй цомог борлуулах төлөвлөгөөтэй байгаа ба үлдсэн 3 сая цомгийн захиалга хэдийн ирсэн аж.
Shuud.mn