Дасгал танд тустай: Дасгал нь сэтгэлийн хямралыг эмчилж, дархлааны системийг бэхжүүлж, оюун ухааныг сэргээдэг байна. Судалгаагаар олон жил дасгал хийгээгүй хижээл насны хүмүүс ч дасгал хийснээр мэдэгдэхүйц эрүүлжиж буйг нотолжээ. Эмч нарын баталснаар өдөрт 30 минут гүйх, хурдан алхах эсвэл дасгал хийх нь хөгшрөлтийг зогсоодог аж.
Ханатлаа унт: Хоногт наймаас доошгүй цаг унтах хэрэгтэй гэнэ. Хангалттай унтах нь ямар ч амин дэмээс илүү гэж эмч нар үзсэн байна.
Бясалгал хий: Бясалгал нь оюун ухаанд гайхалтай нөлөөлдөг аж. Байнга бясалгал хийснээр хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бүхнийг өөдрөг гэгээлгээр харж эхэлдэг байна.
Тархиа ажиллуул: Өдөр бүр тархиа ажиллуул. Үүний тулд ном унш, үгийн сүлжээ бөглө.Мөн хөгжим сонсч, бусадтай элдвийг зөвлөн мэтгэлц.
Эрүүл мэнддээ анхаар: Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө ав. Зүрх болон даралтны зарим эм ой тогтоолтыг муутгах нөлөөтэй тул уух эмээ эмчийн зөвлөгөөний дагуу сайтар сонго.
Урт наслахыг хүсвэл…