Өнгөрсөн долоо хоногт гэнэтхэн шинэ дуу, шинэ цомог гаргана хэмээн фэнүүдээ баярлуулсан мэдээ сонсгож байсан дуучин CL шинэ 2 уран бүтээлээ клипээр дүрсжүүлэн өөрийн “YOUTUBE” хуудсаараа цацсан байна. Тэрбээр +REWIND170205+, +DONE161201+ дууныхаа үг, аяаа өөрөө хийснээс гадна клипээ ч мөн хамтран бүтээсэн байна. Эдгээр дууны клипүүд нь дэлхийн олон алдартай одуудын уг дууг дуулж байгаа бичлэгээс бүтсэн бөгөөд түүний соло карьерийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.