Залуухан амрагтайгаа хөтлөлцөн гүйх болсон дуучин Женнифер Лопез дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэнэ. Дуучин Марк Антонитой гэрлэж, ихэр хүүхэд төрүүлсэн Женнифер Лопезоос дахин хүүхэдтэй болох уу гэсэн “People” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад “Хүүхэд хамгийн сайхан бэлэг шүү дээ” гэжээ. Ихрүүдийн ээж, халуухан бүсгүйд хүүхэдтэй болохыг хүсч буй шалтгаан бий бололтой.
Өдгөө 42 настай Женнифер Лопез дуучин нөхрөөсөө салсны дараа 18 насаар дүү бүжигчин залуутай учир ургуулж эхэлсэн нь сайн муу хэл ам дагуулах болсон юм. Гэвч нас бол зөвхөн тоо гэдгийг батлан харуулсан үзэсгэлэнт бүсгүй хэл амыг ажирахгүйгээр ажил амьдралаа гайхалтай зохицуулсаар явна.
Тэрбээр дуучин Марк Антонигоос салсан ч ихрүүдээ хамтдаа өсгөхийн зэрэгцээ Латин Америкийн “Q Viva” шоунд хамтран ажиллаж байгаа аж. Ихрүүдээ гараасаа хөтлөн явах үедээ хамгийн жаргалтай хүн болдог Женнифер Лопез элэг бүтэн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэнэ.
Н.Рэй /Эмэгтэйчүүд/