Толинд харах бүртээ өөрийгөө таргалсан мэтээр төсөөлж хоол идэхээ больдог энэ өвчин олон сайхан бүсгүйчүүдийг араг яс шиг болгодог. Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд хүртэл ихээр өвчлөх болоод байгаа энэ аймшигт өвчний зарим хохирогчдыг танд сонирхуулъя. Тарган байна гэж олон охид бүсгүйчүүд өөрийгөө голдог. Дараах хүмүүсийг харсны дараа та одоо байгаа байдалдаа баярлах нь лавтай байх.
Jeremy Gillitzer
Тэр бол 2010 онд Анорексиа өвчнөөс болж амиа алдсан загвар өмсөгч Жереми Биллитзер. Түүнийг үхэхэд жин нь дөнгөж 66 паунд байжээ. Өөрийн анорексиа буюу хоолноос гарах өвчин болон таргалах айдастайгаа маш олон жилийн турш тэмцсэн ч дэндүү бага жинтэй түүний биеийн байдал тийм ч удаан амьдарч чадахааргүй байжээ. Юу ч идсэн бөөлжиж гаргадаг байсан бөгөөд ямар ч эмчилгээ хийлгэсэн түүний энэ зуршил арилаагүй бөгөөд эцэстээ таалал төгссөн юм.
Rebecca болон Maisy Jones
Rebecca, Maisy Jones нар магадгүй эгч дүүс шиг харагдаж байгаа байх. Гэхдээ тэд бол ээж охин 2. Rebecca 26 настай ч охинтойгоо адил размертай хувцас өмсдөг. Охиноосоо жингээр бага байгаад зогсохгүй өндрөөрөө ч харьцуулашгүй жижигхэн. Ребекка зөвхөн шөл энерги оруулах ундаа л ууж амьдарсаар ирсэн байна. Тэрээр хэлэхдээ: Охинтойгоо адилхан хувцас өмсөнө гэдэг надад байсан санагддаг. Хэдийгээр энэ маш буруу зүйл ч гэлээ надад сайхан байдаг. Би өөрийгөө ерөөсөө туранхай гэж боддоггүй.
Учир нь миний бие надад үргэлж тарган харагддаг гэсэн юм.
Lauren Baley
26 настай тэрээр 18 сарын турш алдагдсан жингээ эргэн олохын тулд эмнэлэгт хэвтжээ. Тэрээр өдөр бүр 12 цагийн турш жингээ хаяахын тулд алхдаг байжээ. Тэрээр энэ тухай хэлэхдээ: Би өөрийгөө өдрийн 12 цаг яаж алхдаг байснаа одоо үнэхээр ойлгодоггүй. Магадгүй энэ нь анорексиа өвчний нэг илрэл байсан байх. гэсэн юм_
Ээж болох хүслэн
Маш олон хүн янз бүрийн шалтгаанаас бол анорексиа тусдаг. Гэхдээ энэ эмэгтэй хүүхэдтэй болохын тулд эрчимтэйгээр жингээ хаяхаар төлөвлөсөн юм. Гэвч зорилгоо давуулж биелүүлсэн тэрээр үхэлтэй нүүр тулахад маш ойр болжээ. Анорексиа туссан түүний хувьд бүр ч хүүхэдтэй болно гэдэг бүтэшгүй зүйл байсан бөгөөд 8 жилийн турш анорексиа өвчинтэй тэмцсэний эцэст хүүтэй болж чаджээ. Ээж болох гайхалтай хүсэл тэмүүлэл нь түүний дахин амьдруулсан юм.