Орц:
Гурил -500гр
Төмс- 4 ш
Лууван -1 ш
Сонгино -1 тал
Дрож -цайны халбагаар 1удаа
Давс
Ургамалийн тос
1. Төмсөө арилгаад усанд жижиглэж хийгээд чанана. Бага зэрэг давс хийхээ мартваа
2.Төмсөө чанаж байх хугацаанд гурилаа исгэнэ. Ингэхдээ гурилаа зуурна. Бvлээн усанд дрож давсаа хийж хутгаад усандаа ургамалийн тосноосоо жоохон хийнэ. Энэ нь пирошкиний гурилийг зөөлөн бас амттай болгоно. Гурил нялцгайдуу байх ба зуурсаныхаа дараа хэсэг амраана.
3. Болсон төмсөө гаргаж нухаад дээрээс нь луувангаа vрээд сvv, масло эсвэл ургамлийн тосноосоо бага зэрэг хийгээд дараа нь давс сонгино зэргээр амталаад /жоохон махны амт оруулагчаар амталсан ч болно/ холино.
4. Одоо гурилаа жоохон нухаж байгаад /мантуун буузны гурил шиг/ таслаад гараараа гурилаа томруулж байгаад дотор нь төмсний нухашаа хийгээд чимхэнэ.
5. Пирошкигоо төмс шарагчинд хийнэ. Төмс шарагчаа 180 градус дээр тавьж халаасан байна.
6. Одоо шархад бэлэн болсон пирошкигоо тосондоо хийнэ. Аль болх чимхэсэн талаар нь хийгээрээ. Ингэвэл шарах явцад ам нь задрахгvй байх болно.
Хоёр талаар нь сайн болгосоны дараа гаргана.
За одоо ингээд бэлэн болсон пирошкигоо салат кетчупаар амталаад идвэл янзтай.