Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2019”-ийг тодруулах шалгаруулалтын финалын шат өнгөрсөн шөнө Их Британи улсын Лондон хотноо болж, Ямайка улсын гоо бүсгүй титмийн эзнээр тодорлоо. Тэмцээний дэд байранд Франц, гуравдугаар байранд Энэтхэгийн гоо бүсгүй шалгарсан байна.
Финалын шатны шалгаруулалт хэд, хэдэн хэсэгтэй байсан бөгөөд шүүгчид эцсийн шатанд тунаж үлдсэн 40 гоо бүсгүйгээс шилдэг 12-ыг нь шалгаруулж, дараа нь шилдэг тавыг нь нэрлэсэн аж.