Таван настай орос охин Анастасия Радзинская дэлхийн хамгийн өндөр шан хөлстэй блогчдын жагсаалтын гуравт бичигдлээ. Энэ чансааг арванхоёрдугаар сарын 18-нд Форбес сэтгүүл нийтэлжээ.
“Оросын таван настай охин хамгийн хурдтайгаар өсч буй блогчин боллоо. Тэрбээр өөрийн эцгийн хамт Like Nastya сувгаараа долоон хэлээр тоглосон видеог үзүүлдэг” гэж сэтгүүл тэмдэглээд тоглоом, хүүхдийн хоол бэлтгэдэг том брэндүүд охинтой хамтран ажилладгийг онцолжээ. Өнөөдөр түүний сувгийг 107 сая хүн дагадаг. Таван настай охины энэ жилийн орлого 18 сая доллар болжээ.
Чансааны хоёрт Dude Perfect үзүүлдэг таван найз орсон байна Тэдний ашиг 20 сая болжээ. Техасын найман настай Райан Кажи тоглоомд зориулагдсан Ryan ToysReview сувгаараа 26 саяыг олж тэргүүлсэн байна.
Eagle.mn