Энэ жил нээлтээ хийхээр товлон хамгийн их хүлээлт үүсгээд буй кинонуудыг танилцуулья.
Birds of Prey
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 2 сарын 7
Гол дүрд: Margot Robbie, Mary Elizabeth Winstead, Jurnee Smollett-Bell, Rosie Perez, Chris Messina, Ella Jay Basco, Ali Wong, Ewan McGregor
Алдарт “Бэтмен” цувралын эсрэг талын гол дүр болох Жокерийн найз охин Харлей Кунни өөрийн гол дүрийг бүтээсэн шинэ киногоор эргэн ирэх нээ. Уг кинонд Харлей Куннины дүрийг Маргот Робби ахин бүтээж байгаа бөгөөд Жокероос салсны дараах Кунний амьдралын үйл явдлыг харуулах юм байна.
Onward
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 3 сарын 6
Гол дүрд: Tom Holland, Chris Pratt, Octavia Spencer, Julia Louis-Dreyfus.
Киноны агуулга: Хүн төрөлхтөн амьдардаггүй, зөгнөлт хотын захад 2 өсвөр насны элф ах, дүү дэлхий дээр ямар нэгэн ид шид үлдсэн эсэхийг олж мэдэхээр ер бусын аялалд гардаг. Энэ хотод зөвхөн элфүүд, тролль, гоблин, ганц эвэртүүд амьдардаг бөгөөд тэд гудамжинд хог идэж, хотоор тэнүүчилдэг ах, дүү хоёрыг тахал гэж үздэг аж.
A Quiet Place: Part II
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 3 сарын 20
Гол дүрд: Emily Blunt, Cillian Murphy, Millicent Simmonds, Noah Jupe, Djimon Hounsou
2018 онд гарсан эхний анги нь амжилт дагуулсан учир, John Krasinski дараагийн ангийг нь найруулахаар шийдэж, Emily Blunt өөрийн Evelyn Abott-ийн дүрийг дахин бүтээхээр болсон байна. Киноны үйл явдлын хувьд хүүхдүүд өсч торниж, сүйрсэн дэлхий ертөнцтэй танилцаж, өөрсдийгөө хамгаалах шаардлагатай тулгарч байгаа тухай түлхүү гарах юм байна.
“Мулан”
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 3 сарын 27
Гол дүрд: Yifei Liu, Donnie Yen, Jet Li, Li Gong.
1998 онд анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ гарсан “Мулан” кино гуравдугаар сард нээлтээ хийхээр трейлэрээ цацсан. Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Action crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон. Тэд “Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн юм.
Хуа Мулан бол Хятадын нэр төртэй дайчны том охин бөгөөд тэрээр эрч хүчтэй, ухаалаг, эрэлхэг бүсгүй юм. Гэхдээ Мулан гэр бүл тус бүрээс нэг эр хүн Эзэн хааны армид элсэх ёстой гэсэн хааны тушаалыг сонсоод өвчтэй аавынхаа оронд цэрэгт явахаар шийдэж, улмаар Хятадын хамгийн алдартай дайчдын нэг болдог билээ.
“BOND 25”
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 4 сарын 2
Гол дүрд: Daniel Craig, Rami Malek, Léa Seydoux, Lashana Lynch, Ben Whishaw, Ana de Armas
Домогт тагнуулч 007 буюу “Жеймс Бонд” цувралын 25 дахь анги “No time to die” буюу “Үхэх ч завгүй” ирэх оны дөрөвдүгээр сарын 2-нд нээлтээ хийнэ.
Тус бүтээлийг найруулагч Кэри Фукунага найруулсан бөгөөд гол дүрийг Дэниел Крейг бүтээж байгаа. Харин эсрэг талын дүрд Оскарын шагналт жүжигчин Рами Малек тоглосон.
Эл бүтээл Дэниел Крейгийн тоглосон сүүлийн 007 байх магадлал өндөр. Түүнчлэн 1964 оноос эхлэн “Жеймс Бонд” цувралтай хамтарч эхэлсэн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin” брэнд энэ удаад ч мөн хамтарчээ. Тодруулбал, энэ ангид Жеймс Бонд тус брэндийн “Rapide E” загварын цахилгаан автомашиныг хөлөглөх аж.
“The New Mutants”
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 4 сарын 3
Гол дүрд: Maisie Williams, Anya Taylor-Joy, Alice Braga, Antonio Banderas.
Киноны агуулга: Нууц байгууламж дотор хүсэл зоригийнхоо эсрэг түгжигдсэн хэсэг залуу мутантууд өөрсдийн хүчирхэг чадвараа нээн илрүүлнэ. Сесилиа Рейес бол занганд орсон мутантын бүлэглэлийнхэнд ажилладаг, тэднийг судлах үүрэгтэй засгийн газрын нууц байгууллагын эмч юм. Түүнчлэн өмнө нь үйлдсэн нүглээсээ ангижирч, амиа аврахын тулд мутантуудад айдас, хүч чадал, эргэн тойрон дахь аюултайгаа тэмцэхээс өөр зам үлдээгүй байв.
“Black Widow”
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 5 сарын 1
Гол дүрд: Scarlett Johansson, David Harbour, Florence Pugh, O-T Fagbenle, Rachel Weisz
“Marvel” студийн супер баатруудын адал явдлыг өгүүлдэг “The Avengers” киноны “Black Widow” спинофф бүтээл бичигджээ. “Black Widow” хочтой тагнуулч Наташа Романовагийн түүхийг өгүүлэх тус кинонд гол дүрийг жүжигчин Скарлетт Йоханссон дахин бүтээсэн.
Fast & Furious 9
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 5 сарын 22
Гол дүрд: Vin Diesel, Michelle Rodriguez, Jordana Brewster, Tyrese Gibson, Chris “Ludacris” Bridges, Nathalie Emmanuel, John Cena, Helen Mirren, Charlize Theron, Michael Rooker
Найруулагч Жастин Лины хэлснээр тус киноны зураг авалтыг Англи, Америк, Гүрж, Тайланд зэрэг олон оронд хийсэн гэжээ.
“Wonder Woman 1984”
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 6 сарын 5
Гол дүрд: Gal Gadot, Chris Pine, Kristen Wiig, Pedro Pascal, Robin Wright, Connie Nielsen
2020 оны хамгийн өндөр хүлээлттэй киногоор “Wonder woman 1984” бүтээл нэрлэгдэж байна. Найруулагч Тетти Жеккинсийн бүтээл, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн “Wonder woman – 1984” зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болно. Уг ангид 1980 оны Хүйтэн дайны үед Диана “Cheetah” хочит Барбара Энн Минерватай тэмцэлдэх аж.
“Artemis Fowl”
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 8 сарын 29
Гол дүрд: Judi Dench, Josh Gad, Miranda Raison, Hong Chau.
Гэмт хэрэгтнүүдийн гэр бүлээс гаралтай Артемис Фоул II бол 12 настай, ухаалаг хүү юм. Түүний ертөнцөд шидэт дагинууд хорлон сүйтгэгч хүмүүсийн уралдаанаас нуугдаж газар доогуур амьдрах ёстой болдог учир тэрбээр чухал эрэл хайгуулын ажилдаа ордог. Улмаар хүү бие хамгаалагч Бутлерын тусламжтайгаар үлгэрийн уралдааныг эцгийнхээ алга болсонтой холбоотой байж болохыг олж мэддэг юм.
“The Eternals”
Нээлтээ хийх өдөр: 2020 оны 11 сарын 29
Гол дүрд: Angelina Jolie, Richard Madden, Kumail Nanjiani, Lauren Ridloff, Brian Tyree Henry, Salma Hayek, Lia McHugh, Don Lee, Barry Keoghan, Gemma Chan, Kit Harington
Комик цувралаас сэдэвлэн бүтээгдэж буй “The Eternals” кино. “Марвел” кино компанийн шинэ төсөл, найруулагч Хлоя Чжаогийн найруулж буй “The Eternals” кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок, Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар супер баатрын дүр бүтээнэ.
Eagle.mn