Бүр хэлмээр санагдаад хэл загатнаад болдоггүй ээ. Бидний үндэсний уламжлалт сайхан баяр Цагаан сар сар гаруйн дараа болохнээ. Бүх хүмүүс л эрвийх дэрвийхээрээ бэлдээд эхэлж байх шиг байна. НӨГӨӨ БЭЛЭГНИЙ АСУУДАЛ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань бас эрвийх дэрвийхээрээ бэлгээ гаргаад ирсэн байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье бүгдээрээ. Жишээ нь, манайх бол харж байгаад мөнгөн дор тавьж өгөх юм нийтээр нь аваад тавьчихдаг. Тэгээд л дээр нь тавьж өгөх мөнгөний тоо нь нэмэгдэж, хасагдаад явна. Мөнгөө харин 1000, 5000, 10000 болгоод эртхэн банкинд шинэ мөнгөөр солиулчих хэрэгтэй. Эсвэл сайхан дугтуй аваад дотор нь хийгээд өгчихвөл цэвэрхэн байдаг.
Одоо чинь цаг өөр болсон. Сүүлийн үеийн залуучууд чинь өөр өөртөө тохирох саван шампунь, оймс гутлаа өөрсдөө өөртөө тохируулж сонгодог болсон. Тэгээд биднийг хаа хамаагүй юм бэлэглэхээр соёлтой хүмүүжилтэй нь дотроо яаж байгаан болдоо л гэж бодно, соёлгүй нь бол шууд хэлнэ. Ер нь бол энэ баяр маань ах дүү амраг садантайгаа мэнд усаа мэдэлцээд, хөгшдөө сайхан хүндэтгэдэг баяр болхоос мөнгө төгрөг, мах шөл бэлэг сэлтээр уралддаг баяр биш шүү дээ. Юм бэлдэж бэлэг өгч сурсан хүмүүст эхний нэг жилдээ жаахан эвгүй л санагдана, сүүлдээ сурчихна. Өөрчлөлтөө өөрсдөөсөө л эхлүүлэхгүй бол ингээд л яваад байвал яваад л байна. Баярыг их хүндрүүлэхгүй л тэмдэглэж сурцгаая. Бид нар уг нь чадна л гэвэл чаддаг шүү дээ.