Сассексийн гүн Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар хэргэм, зэргээ орхихоор боллоо. Хааны гэр бүлийн гишүүдийн мөрдөх хатуу хяналтаас холдох тухай тэдний хүсэлтийг Хатан хаан хүлээн авсан байна.
Хатан хаан II Элизабет бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ “Харри, Меган болон одоо найман сартай хүү Арчи нар үргэлж гэр бүлийнх нь хайртай гишүүд хэвээр байна. Сүүлийн хоёр жилд хатуу хяналт шалгалт дор сорилттой байсныг нь ойлгож байна. Илүү бие дааж амьдрах хүслийг нь дэмжиж байна” гэжээ.
Цаашид мөн Харри, Меган Маркл нар Хатан хааны гэр бүлийн төсвөөс хараат байхаа болино. Ингэхдээ сүүлд Виндзор шилтгээний ойролцоо байрлах гэрийнхээ засварт зарцуулсан 3.1 сая орчим ам.долларыг эргэн төлөхөөр болжээ. Ханхүү Харри хаан ширээ залгамжлах дарааллын зургаадугаарт бичигдэж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia