Америкийн дуучин Ники Минажийн ах 41 настай Желани Мараж 11 настай дагавар охиноо хүчиндсэн хэргээр 25 жилийн хорих ял сонслоо. Желани ялаа Нью-Йорк хотын шоронд эдэлнэ.
Хэрэг 2015 онд болсон бөгөөд 2017 онд анхны шүүх хурал болсон. Маражийн өмгөөлөгчид хэргийг үгүйсгэж байсан боловч хохирогчийн найман настай дүү гэрчийн мэдүүлэг өгсний дараа Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцжээ.
Хохирогч одоо 14 настай, хойд аав нь түүнийг долоо хоногт дөрвөн удаа, заримдаа өдөр бүр тогтмол хүчирхийлдэг байсныг ярьжээ.
Ники Минаж шүүх хуралд оролцоогүй ч ахыгаа “эелдэг зөөлөн, сайн хүн” гэж тодорхойлсон захиа Шүүхэд илгээсэн байна.