Эрдэмтдийн хэлж буйгаар жирэмсэн эмэгтэйчүүдийг бусад хүмүүстэй харьцуулахад коронавирусанд илүү өртөмтгий байдаг гэж үзэх үндэслэл байхгүй гэсэн юм. Английн Эрүүл мэндийн газрын мэдэгдсэнээр Их Британид жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах эрсдэл бага байна гэжээ.
Мөн вирусээс өөрийгөө хамгаалахын тулд эрүүл ахуйн энгийн зөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал юм. Үүнд гараа савантай усаар сайн угаах, нүүр, нүд, амандаа муухай гараараа хүрэхгүй байх, өвчтэй хүмүүсээс зайлсхийх зэрэг орно.