Сайн байцгаана уу би нэг л биш амьдарлаар амьдраад байгаа. Энийг уншсан хүмүүс сайн үг хэлэхгүй гэдгийг нь ойлгож байнаа. Гэхдээ л өөрийгөө яаж засахаа ч мэдэхгүй юм. 8 жилийн өмнө би нөхрөөсөө салсан. Нөхөр маань солонгос яваад 3 жилийн дараа өөр хүүхэнтэй болж охин бид хоёрыг орхисон.
Би нөхрөөсөө өөр юм боддогүй хууралт нууц амраг гэж мэддэгч үггүй эмэгтэй байлаа. Нөхрөө өөр эмэгтэйтэй болчихсон байна гэж сонсоод тэнгэр нурах ших л болсон. Тэгээд дахиж ярихыг ч хүсээгүй утасныхаа дугаарыг өөрчилөөд охиноо ч хадамуудтайгаа уулзуулаагүй их . Сүүлдээ хадмууд маань өөрсдөө охинтой минь уулзуулаач гээд уйлаад ирсэн тэр муу 2 хөгшний буруу ч гэж юу байх уу.
Ингээл миний шинэ эрх чөлөөтэй амьдрал эхэлсэндээ. Дэлгүүр засварын газар бас дээрээс нь гаднаас орж ирсэн гадаадуудын бичиг баримт янзлахад нь туслах гээд мөнгийг сайн ч олдог үрдэгч байлаа. Ойр дотныхон маань намайг сэргэлэн нь дэндэхгүй бол хол явнадаа гэж ярьцгаадаг. Гэвч өдий хүртэл миний амьдрал нэг л тогтож өгөхгүй юм. Мөнгө төгрөг эд хөрөнгө биш юм байнаа сэтгэл тайван аз жаргалтай амьдраагүй их уджээ олонч эрээр тоглосон доо.
Монголд байхдаа 2 гэр бүлийг салгачихсан эхлээд сонирхолтой сайхан байснаа удалгүй сонирхол буураад л хаячихдаг байсан. Тэгж байгаад нэг солонгос хүнтэй танилцсан овооч хөрөнгөтэй эхэндээ ч гадаад гэдэг утгаараа сонирхолтой их халамжтай сайхан л байлаа. Тэгээд тэр хүнтэйгээ суучихая гэж бодоод гэрлэлт хийлгээд солонгос руу нисчихсэн. Очоод 1 сарч болоогүй байж бас л дургүй болчихсон. Тэгээд чамтай амьдарч чадахгүй юм байна саллаа гээд тусдаа амьдарч эхэлсэн. Шинэ газар, шинэ амьдрал, шинэ танилууд, шинэ мэдрэмж бүх юм л сайхан тэгж яваад нэг залуутай танилцаж үерхээд нэг гэрт цугтаа 1жил амьдарсан ч визний хугацаа нь дуусаад тэр нутаг буцчихсан.
Дахиад л, уул нь байнга л утсаар ярина. Одоо хүртэл монголдоо хүрээд ирээч амьдрая л гэдэг харин одоо бас л нэг залуутай хамт амьдарч байна. Эхнэр 2 хүүхэдтэй тэднээсээ надаас болоод салж байгаа. Найз залуу маань өөрөө эхнэрлүүгээ яриад амьдрлаа бод энэ бүсгүйтэй сууж байгаа гээд хэлчихсэн. Одоо бид хамт амьдраад 1 жил болж байна гэтэл ойрноос бас л . Нэг л санаанд нийцэхгүй юм. Эхнэр хүүхэд нь өдөр шөнөгүй мөнгө нэхэж утасдана. Би ер нь яаж амьдраад байгаагаа ч мэдэхээ болчихсон.
Яагаад ийм уйдамхай болчихсийн бол мэдэхгүй охиныхоо аавтай 7 жил хамт амьдрахдаа уйдаж үзээгүй. Ер нь эмэгтэй хүн хэт биеэ даачихаараа ингэдэг юм болуу эсвэл хайр амьдралд 1 л удаа ирдэг юм болуу?
Гэтэл бас л бишээ охины маань аав нөгөө хүүхнээсээ 2 жилийн өмнө салчихсан тэгээд охиноо бодъё, эргээд хамтдаа амьдралаа дахиж эхлүүлье гэдэг. Даанч одоо миний хувьд тэр зүгээр л нэг таньдаг хүн. Яаж би тэр хүнтэй нэг оронд орж унтаж байснаа бодохоор санаанд багтадгүй юм. Тэгээд би одоо түүнд урьдны зул чинь биш болсон, би өөрчлөгдчихсөн гэж хэлдэг. Урьдны сайхан сэтгэлтэй өрөвчхөн ариухан эхнэр биш болчихсон
Би одоо хүртэл солонгосоос гэрлэлт цуцлуулаагүй визтэй байхын тулд тэр хүн цуцлуулая гэж гуйдагч хэрвээ цуцлуулахыг хүсээд байгаа бол хөрөнгө мөнгөний чинь талыг авна надад эрх нь байгаа гээд сүрдүүлчдэг. Тэр хүн миний хэлсэн болгоноор л байдаг ямар л сайн байдаг байх уу дээ. Танилцаад хэдхэн сар болоод хаяад явчихсан харийн хүүхэнд насаараа цуглуулсан бас дээр нь аав ээжээс өвлүүлсэн тэр их хөрөнгөнөөсөө хувиалцана гэдэг.
Ийм л чөөгий болчихоод байна даа би гэдэг хүн…