Оросын мисс, 27 настай Оксана Воеводина есөн сартай хүү Леоныгоо ганцаараа өсгөж байгаа билээ. Тэрбээр Малайзын хаан байсан Мухаммад Фаристай гэрлээд удалгүй салсан юм. “Мисс Москва-2015”-ын ялагч бүсгүй өнгөрсөн сард Малайзын экс хааны цор ганц эхнэр нь биш байсан гэдгээ ярьсан бол саяхан хүүгээ хөхүүлж чадахаа больсон тухайгаа дэлгэжээ.
Нөхөр нь жирэмсэн байхад нь салж, хүүгээ өөрийнх нь хүүхэд биш гэж мэдэгдсэний дараа Оксанад маш хүнд байсан ч хүүгээ эрүүл саруул төрүүлэхийг хичээжээ. Гэвч бүсгүй төрөөд удалгүй салалтаас болж сэтгэл гутралд орон, хөхний сүү нь гарахаа больсон байна. Мөн төрөх эмнэлгээс гараад гүзээлзгэнэ идсэнээс болж хүү нь харшил өгснөөр түүнийг жимсээр хооллож болохооргүй болжээ. Одоо жимснүүдээс зөвхөн бананыг л хүүдээ өгдөг талаараа Оксана ярьж байна.
Малайзын экс хаан Мухаммад Фарис Оросын мисстэй гэрлэсэн нь алдаа байсан, хүү өөр хүнийх гэж мэдэгдсэн бол Оксана түүнийг худал ярьж байна гээд “Нэг эмэгтэй залгаж, хааны эхнэр байна гээд над руу уурлаж хашхичсан. Би түүний ганц эхнэр нь биш гэдгээ тэгэхэд мэдсэн” гэжээ.