Д.АРИУН
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас пандемик буюу цар тахал гэж зарласан короновирус дэлхий даяар амны хаалт буюу маскны өргөн хэрэглээг бий болголоо. Энэ хэрэглээг дагаад амны хаалт хамгийн чухал гоёлын нэг болж, энгийн эмнэлгийнхээс эхлээд брэндийн загварын брэндүүдийн таних тэмдэгтэйгээр ч гарч эхэллээ. Амны хаалт зүүхийг сурталчилсан хүмүүс сошиал хуудсуудаа маскаар “гоёсон” зургуудаараа дүүргэж байна. Хамгийн чухал гоёлын заримыг Татлер толилуулсан байна.