Орчин үеийн бүсгүйчүүд бидний амьдралд техник технологийн дэвшлүүд “соёлын шок” байхаа аль хэдийнэ больж, өдөр тутмын жирийн хэрэглээ болсоор байгаа. Сайн гэрийн эзэгтэйгээс гадна, сайн ээж, сайн эхнэр, сайн карьер хатагтай байхыг эрмэлздэг бидний амьдралын хэв маягт шинэ технологийн бий болгосон “гавъяа” их олон.
Жишээ нь, урьд нь спортын мэдээ, олон ангит киноны цаг давхцдагаас болоод нөхөртэйгөө суваг булаалдах хэрэг бидэнд бишгүй л гардаг байсан. Харин одоо яг гарах үед нь үзээгүй байсан ч, хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийж, ухрааж үзэх боломжтой болчихсон. Ингээд л гэр бүлийн оройны уур амьсгалыг эвддэг нэг асуудал байхгүй боллоо. HD сувагнууд орж ирснээр, бараг л гэрийн кино театртай болсноос ялгаагүй байгаа. Тийм биш гэж үү?
Зурагтын кабель, интернэт, гэрийн утасныхаа төлбөрийг төлөх гэж банкнаас банкны хооронд гүйж цагаа үрдэг байсан бол одоо бүгдийг нь нэг дор багтаасан үйлчилгээний ачаар нэг цайны цагаараа л бүхнийг амжуулдаг болоод байгаа. Төлөх мөнгө нь өмнөхөөсөө багассан.
Бас урьд нь кабелийн утсанд “дарлуулаад”, компьютерээ өөр өрөө рүү зөөж чаддаггүй байсан бол одоо гэртээ wireless холбуулаад л, гал тогоондоо хоолоо хийж байхдаа ч утсаараа интернэт ороод ажлаа амжуулаад байх боломжтой болчихсон. Хүүхдүүдтэйгээ компьютер булаалддаг цаг өнгөрчээ.
Технологийн дэвшлийн ачаар бүсгүйчүүд бид ийм олон шинэ боломжуудыг гэртээ ашиглах болсон. Гэтэл саяхан үүнээс ч илүү боломж гарчээ! Зөвхөн гэртээ ч биш, гадуур явж байхдаа ч хаанаас л бол хаанаас дэлхий ертөнцтэй холбогдох боломж гурвалсан үйлчилгээн дээр нэмэгдчихэж. Өөрөөр хэлвэл, IPTV, суурин утас, интернэт гурав дээр хөдөлгөөнт интернэт буюу модем нэмэгдсэн дөрвөлсөн үйлчилгээг Скай Си Энд Си компанийн “Skymedia” нэвтрүүлсэн байна.
Дээрээс нь Youtube дээрх клип, кино, бичлэг, нэвтрүүлгүүдийг лэптопныхоо жижигхэн дэлгэцээр биш, зурагтынхаа том дэлгэцээр, өндөр чанартайгаар үзэх нэмэлт боломжууд бий болсон байна лээ. 9 сарыг дуусахаас өмнө бүртгүүлсэн хэрэглэгчдэд IPTV-ний төхөөрөмжийг үнэгүй бэлэглэж, бас 1 сар зурагтаараа Youtube, Picasa үзэх эрх бэлэглэнэ гэсэн шүү. Бодож байснаас ч илүү олон боломжууд гарч ирсээр л байна. Бүсгүйчүүд бидний амьдрал ч илүү дэвшилттэй, мөртлөө илүү хямд болсоор л байх бололтой.
Goolingoo