Орос оронд төдийлөн танигдаагүй гэх Америкийн жүжигчин Салли Стратчерсийг орос орон даяар танигдсан байж магадгүй гэж гадаадын томоохон веб сайтууд мэдээлэх болжээ. Учир нь тэрээр Алла Пугачёватай усны дусал шиг адилхан ажээ. Одоогоор Алла Пугачёва болон Салли Стратчерс нарын инээсэн зургийг адилхан хэмээн эвлүүлэн цуглуулж интернэтэд тавих болсон аж. Ялангуяа Саллийг согтуугаар машин барьж явсан тухай мэдээг дагалдуулан тавьсан түүний гэрэл зураг ингэж дуулиан тарих шалтгаан болжээ.
Үнэхээр 65 настай Салли Стратчерс, 63 настай Алла Пугачёва нар ихэр юм шиг адилхан юм. Энэ нь энгийн нүдэнд ч тодорхой харагдаж байгаа юм. Хэт сониуч хүмүүс Саллигийн тайзны зургуудыг олж, гадна төрх, этээд хувцаслалт, зан төрхөөрөө хоёр жүжигчин адилхан юм гэсэн дүгнэлт хийжээ. Дашрамд дуулгахад, Салли Стратчерсийг согтуугаар машин барьж явснаас болж 500 доллараар торгуулах эсхүл 90 хоног эрхээ хасуулж магадгүй болоод байгаа юм байна.