Бүхнийг хүлээн зөвшөөрч, юмнаас сайныг нь л олж харж, хүн болгонтой нийцэж амьдрахыг хичээдэг хүмүүс хорвоо дэлхийн шударга бус зүйлд дасан зохицдог. Харин аливаа зүйлтэй эвлэрч чаддаггүй буюу Монголчуудын нэрлэж заншсанаар ”ааштай”, ”зөрүүд” хүмүүс хорвоо дэлхийг өөрийн хүссэнээр болгож, өөрчлөх гэж хичээдэг. Иймээс бүх үйл явц, хөгжил дэвшил санал зөрдөг, ааштай хүний хичээл зүтгэлээс урган гардаг.
Та 10 хүнтэй хуралд ороод 10-уулантай нь санал зөрөх үе гарч байсан уу? Өрөөнд байгаа бүх хүн нэг шийдвэрт хүрч, гагцxүү танд л энэ шийдвэр үнэхээрийн байж боломгүй тэнэг шийдвэр мэт санагдаж байв уу? Тийм бол та амжилтад хүрэх зан характертай хүн болж таарлаа.
Ааштай хүмүүст бусдын юу гэж бодох хамаагүй. Ямарваа нэг зүйл хийхэд тэдэнд хэн нэгний зөвшөөрөл огт хэрэггүй. Тэд өөрөө өөрийнхөө ”босс” нь. Хүн бүхэн урд хаалгаар орох гэж шахцалдаж, бөөгнөрч байхад арын хаалгаар сэмхэн орчхож чадах ухаантай хүмүүс.
Урсгал дагаж сэлдэг хүмүүс өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаггүй нь лавтай. Гэсэн ч тэдэнд урсгал сөрөх зориг дутдаг. Харин зөрүүд хүмүүс төрөхөөсөө л урсгал сөрж сэлсээр ирсэн.
Бусадтай санал зөрдөг хүмүүс илүү бүтээлч байдаг. Хэн нэгний хийсэн зүйлтэй санал нийлж, сул тал огт байхгүй мэт аашлах хүмүүс олон байдаг. Харин уг зүйлийн алдаа дутагдлыг олж харж, санал нийлэхгүй гэдгээ илэрхийлээд, шинэ санаачилга гаргадаг хүн багаар ажиллах ажилд хамгийн том туслалцаа үзүүлдэг. Тэдэнгүйгээр бусад нь амжилтад хүрэх нь ховор.
Эцэст нь хэлэхэд, хэрвээ та ямар нэг зүйлийг үнэхээр хүсч байвал бусад хүмүүс юу гэж бодох бол гэдгээс бүү ай. Санал нийлэхгүй байгаагаасаа битгий ич. Бусдын зэвүүцэл, уурыг хүргэх вий гэж бүү ай. Та л юу болохгүйг байгааг нь хэлэхгүй юм бол өөр хэн хэлэх юм? Эрх чөлөөтэй, эрхэмсэг омголон нэгэн байгаарай.
Эх сурвалж: ЗӨВ.МН