Холливудын хамгийн сүр дуулиантай салалт бол яахын аргагүй жүжигчин Жонни Депп болон Эмбер Херд нарынх билээ. Тэд бүтэн 5 жилийг шүүхэд бие биесээ ховлосоор өнгөрөөж буй юм. Тэдний шүүхийн маргааны тухай бид өмнө мэдээлж байсан билээ.
Өнгөрсөн 7 хоногт шүүхэд нэгэн шинэ гомдол ирсэн нь олон нийтийг цочролд оруулав. Тодруулбал, жүжигчин Жонни Депп 2016 онд экс эхнэр Эмбер Хердийнхээ төрсөн өдрөөр гэртээ иртэл орон дотроос нь хүний ялгадас гарч иржээ. Тэрбээр хэмжээлшгүй их доромжлуулсан мэт мэдрэмж авч, шууд л тэр өдрөө эхнэрээсээ салахаар шийдсэн гэдэг.
Уг ялгадсыг хэний, юуны ялгадас вэ хэмээн эхнэрээсээ асуутал жижиг хав нохойнх хэмээн ”булзааруулсан” байна. Үүнд нь Жонни итгэсэнгүй, албаар доромжлох гэсэндээ хүний ялгадас оронд нь хийж дээ хэмээн боджээ. Учир нь тэдний хав нохой орон дээр үсэрч гарч чадахааргүй жижиг аж.
Акуа Мен / Aquaman/ киноны од жүжигчин Эмбер Херд экс нөхрийнхөө уг гомдолд няцаалт хийсэн бөгөөд ”Жонни тэр өдөр мансуурч яваад оройтож ирсэн. Надруу оргилуун дарсны шил шидэж, найз нохдийг минь доромжлон, миний төрсөн өдрийн үдэшлэгийг нураасан.” гэжээ.
Харин Жонни Депп уг мэдүүлгийг няцаасан байдалтайгаар шүүх хурал үргэлжилж байна.
Эх сурвалж: ЗӨВ.МН