Хvvхнvvд найз бvсгvйдээ “Эр хvн болзоонд уривал нэг их яаран бvv зөвшөөр, араасаа гvйлгэ.
Тэгсэн цагт тэр чамайг vнэлнэ” гэж зөвлөдөг. Гэтэл одоо цаг өөр болжээ. Эрдэмтдийн судалгаагаар эрчvvд зөвхөн уриалгахан хvvхнvvтэй харилцахыг эрхэмлэдэг болсон нь тогтоогдсон байна.
Хэрэв таныг болзоонд уривал зөвшөөр, гэхдээ уулзалтын vед тvvнд “Олон эрчvvдээс зөвхөн чамайг сонгосон” гэж эвтэйхэн ойлгуулаарай. Тэгвэл та тvvний хувьд дурлалт бvсгvй нь болж хувирна. Та харилцаагаа vргэлжлvvлмээр санагдвал тvvний санаачилга гаргахыг бvv хvлээ, өөрөө аяга кофе ууя гэж уриад vзээрэй. Эр хvнийг өөртөө дурлуулахын тулд “Надад чи таалагдаж байна” гэж ойлгуулахыг аль болох хичээ. Энэ бол таны болзооны гол зорилго шvv.
Тvvн рvv яриа өд, эгцэлж хар, харц байн байн тулгар, хvндэлж байгаагаа илэрхийл. Өөрөө бага ярьж, тvvнийг яриулах хэрэгтэй, Ярианд дурьдагдсан vгийг нь өлгөж аваад, аятайхан асуулт тавихад гэмгvй. “Өнөөдөр ямар хvйтэн өдөр вэ?” гэвэл “Танд өвөл, хаврын улирлын аль нь таалагддаг вэ” гэх зэргээр асуугаарай. Эр хvн өөрийнхөө тухай ярьж байхдаа хэзээ ч уйдахгvй. Та тvvнд дахин уулзах хvсэлтэй байгаагаа илэрхийлэхгvй бол магадгvй сvvлчийн болзоо ч байж мэднэ. Гэхдээ шууд хэлж болохгvй.
Зvгээр л “хотын ….тэр хэсэгт би их дуртай. Танд тэгж байгаад удахгvй vзvvлнэ ээ” гэж хэл. Тэр таныг өөртөө талтай байгааг мэдэрнэ. Тэгэхээр тань руу утасдах шалтаг гарч байна. Утсаар дараагийн болзоог тохирох амар шvv дээ.