Гар утасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч компанийн нэг болох Хятадын Xiaomi компани нэгэн гайхалтай ТВ бүтээжээ.
Шил мэт тунгалаг дэлгэц бүхий, маш нимгэн хавтгай дэлгэц бүхий “Mi TV LUX Transparent Edition“ зурагтыг бүтээж, мэдээлэл технологийн нэгэн үзэсгэлэн дээр олон нийтэд танилцуулжээ.
Уг зурагтын дэлгэц нь 5.7 мм-ийн зузаан, 55 инчийн хэмжээтэй, өнгөний өндөр ялгаралтай, MediaTek 9650 гэсэн процессор бүхий смарт ТВ юм байна.
Дэлгэцийн өнгөний ялгарал нь 10.0 bit бөгөөд 1.07 тэрбум өнгөний ялгаралыг салгаж үзүүлэх боломжтой.
Уг зурагт нь 50.0 мянган юаниар буюу $7.0 мянган ам доллараар (20.0 орчим сая төгрөг) үнэлэгджээ. Үзэсгэлэнд тавигдсан анхны зурагт эхний секундэд зарагдсан бөгөөд 8-р сарын 16-ны өдрөөс эхлэн Хятадын зах зээлд худалдаанд гарч эхлэх гэнэ.
жич: дараах зурган дээр байгаа алаг эрвээхэй болон усан онгоц бол Xiaomi-гийн шинэ зурагтаар гарч байгаа дүрслэл, харин алаг эрээн ургамал бол түүний ард байгаа өөр зураг юм.