Үндэсний эв эе эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос төлөөллийн тэгш оролцоо 60 хоногийн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд охид эмэгтэйчүүдийг архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нь сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлэгт нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо, ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг эмэгтэйчүүдийн оролцооны томоохон байгууллагуудын төлөөлөл ч оролцжээ.
Хэлэлцүүлгээс төрийн бүх арга хэмжээг архигүй тэмдэглэх, архины үйлдвэрүүдийг төрийн хяналтад авах, оюутны хотхонд архи дамлан зарах явдлыг таслан зогсоох, хонхны баярыг архигүй тэмдэглэх, 3 сарын 8, 6 сарын нэгэн зэрэг баяруудыг архигүй тэмдэглэх, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, түүнд худалдаалахгүй байх зэрэг хуулийн заалтыг чангатгах саналууд гарсан байна. тэд зүгээр л нэг санал гаргаад өнгөрчихгүй. Үүнийгээ дараах байдлаар бодит ажил болгож байна.
Тэд өрх гэрийн өнгө чимэг гэрэл гэгээ болсон ээжүүд, эмэгтэйчүүд архи уухаа болчихвол, аливаа баярыг архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэдэг болчихвол аяндаа тэр гэр бүл согтууруулх ундааны хэрэглээнээс татгалзаж эхлэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийг энэ шинэ жилийн баяраас л архины хэрэглээгээ хасахыг уриаллаа. бодит ажил болгохын тулд хороодод дэмжих бүлэг ажиллуулж эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч хамтрахаа хэлж байна.