2012 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 24 төрлийн 29762 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 107.0 ногдож байна. Халдварт өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс 3675 өвчлөлөөр нэмэгдсэний гол шалтгаан нь гахай хавдрын 6872, улаануудын 187, тэмбүүгийн 144 өвчлөл нэмэгдэж гарсантай холбоотой байна.10000 хүн амд ногдох халдварт өвчний гаралт Дорнод 195.9, Дорноговь 113.0, Улаанбаатар хот 156.3 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Вирүст хепатитийн өвчлөлийн тухайд 2012 оны эхний 8 сарын байдлаар вируст хепатитын 4583 тохиолдол буюу 10 000 хүн амд 16.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2236 өвчлөлөөр буурсан байна. Вируст хепатит өвчнийг бүтцийн хувьд авч үзвэл: цочмог А хепатит – 86.3 хувь, цочмог В хепатит – 8.9, С хепатит 2.4 хувь, бусад хепатит -2.4 хувийг тус тус эзэлж байна.
Emch.mn