Нүүр, амны гажиг судлалын “NEI” эмнэлэгт Солонгосын эмч, сувилагчид ирж үс шилжүүлэн суулгах хагалгаа хийх болсон талаар бид саяхан мэдээлсэн билээ. Тэд ирж мэс заслаа хийжээ. Орой нь халцарсан нэгэн эрийн дагзнаас нь авсан үсийг халцарсан хэсэгт нь суулгасан байна.
Хагалгаа амжилттай болжээ. Өөр нэг эрд бас үс суулгасан бөгөөд хоёр эмэгтэйд хөмсөг, нэг охинд сормуус шилжүүлжээ. Өөрийнх нь үс, хөмсөг, сормуусыг суулгадаг учраас ямар нэг хүндрэл гардаггүйг солонгос мэс засалч Канг мэдэгджээ. Ирэх 11 дүгээр сард мөн ийм хагалгаа хийх юм байна. Захиалга өгөх, зөвлөгөө авах хүмүүс 77457745 дугаарын утсанд хандах ёстой ажээ.
Г.Насан (www.wikimon.mn)