Японы Наноя хотын Их сургуулийн эрдэмтэд “Шүдний өвчлөл нь улаан хоолой, толгой, хүзүүний болон уушигны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй” болохыг илрүүлжээ.
Эрдэмтэд улаан хоолой, толгой, хүзүү, уушигны хорт хавдартай 5240 хүн, өвчилсөн болон эрүүл 10480 хүнд судалгаа явуулсан байна. Судалгааны дүнд шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсгэх эрсдлийг 136 хувь, толгой ба хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг 54 хувь, уушигны хоорт хавдар үүсэх эрсдлийг 68 хувиар ихэсгэдэг болохыг тогтоожээ. Тиймээс эрдэмтэд шүдний бүрэн бүтэн байдал болон эрүүл ахуйг сайтар сахиж байх нь хорт хавдраар өвчлөхгүй байх томоохон алхам болохыг онцлосон байна.
Мөн 70-аас доош насны эмэгтэйчүүд толгой, хүзүү, улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэл өндөртэй байхад илүү өндөр настай хүмүүс болон эрэгтэйчүүдэд эрсдэл багасаж байсан ажээ.