Орчин цагийн залуус өөрийн өнгө төрхөөрөө бусдаасаа ялгарч чаддаг болсон. Мөн өөрийнхээ хүсэл сонирхлоор блог, подкаст хөтлөн явуулах нь ч нээлттэй. Тэгвэл сүүлийн үед охид, залуусыг үтрээний хүүрнэл подкастаараа татаж буй хөтлөгч Laura буюу Урангоо моделийн ажлыг гаргуун сайн хийдэг.
Тэрбээр Говь, Ноён Кадр, Зара брэндийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд басхүү хөдөлмөрч нэгэн. Урд хөршид боловсрол эзэмшээд эх орондоо ирэн моделийн карьерээ эхлүүлсэн гэдэг.
Түүнийг Ардын буйдангийн үзэгчид андахгүй танина. Харин сошиалд тэр бол од. Залуус түүнээс үлгэр жишээ авч өмссөн бүтээлээ хэрхэн амилуулж буйг судалж, үлгэр жишээ авдаг аж.
Ганц бие ээж Лаура өчигдөр нээлтээ хийсэн Сингле лэйдис киноны дөрөвдүгээр ангид тоглосон гэнэ шүү. Үзэсгэлэнт бүсгүйн бүтээсэн дүр хэр таалагдах бол.
Сингле лэйдис киноны нээлт дээр цэцэг шиддэг уламжлал тогтсон энэ удаад нэлээд олон уран бүтээлч цэцэг шидсэн билээ. Тэгвэл тэдний шидсэн цэцгийн эзэн нь Лаура тодорсон юм. Харин түүнийг фэнүүд нь ирэх жил хуримаа хийгээрэй хэмээж байна.