Нөсөө толбо бол ерөөсөө л бидний дайсан. Ижил дайсантай бол нөхөрлөдөг гэдэг байх аа. Хэсэгтээ л хөтлөлцөөд нөсөөтэй дайтах “сайн нөхөр” – үүдийг чинь энд жагсааж байна. Уншаад тэмдэглээд аваарай.
Арьсан дээрх хар цэг, нөсөө толбонууд нь дааврын нөлөөлөл, биеийн хэлбэлзлийн улмаас тохиолддог ба жирэмсэн болон цэвэршилтийн үед нилээд түгээмэл ажиглагддаг. Мөн нарны хэт ягаан туяанаас ялгарах меланинаас хамгаалаагүйгээс мөн батга, арьсны үрэвсэлт өвчин, элэг, генетикийн өвчлөлөөс шалтгаалдаг.
Арьсан дээр нөсөө толбо үүсэхээс сэргийлэх хамгийн баталгаатай арга бол урьдчилан сэргийлэх юм. Үүний тулд наад зах нь SPF 30 үзүүлэлттэй нарнаас хамгаалах тос байнга хэрэглэж байх хэрэгтэй. Цайрын болон титаны давхар исэл нь арьсыг нарнаас маш сайн хамгаалдаг. Гадуур гарахаасаа 30 минутын өмнө нарнаас хамгаалах тосоо түрхэж, усанд сэлсэн эсвэл их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд марталгүй сэргээж байхыг зөвлөе.
Нэгэнт арьсан дээр чинь нөсөө толбонууд үзэгдээд эхэлсэн бол хамгийн хурдан (хамгийн шүү хамгийн) арилгах арга бол гадна талаас нь аппаратаар эмчлэх. Гэхдээ энэ нь тийм ч эрүүл бөгөөд байгалийн жамаараа явагдаж байгаа зүйл биш болохоор эмзэг мэдрэмтгий арьсанд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тэгэхээр гэрийн нөхцөлд цэвэр байгалийн гаралтай эмчилгээг хэрхэн хийх вэ?
Нимбгэнд ихээр агуулагддаг C витамин нь арьсан дээрх толбыг бүдэгрүүлэхэд тусалдаг. Хөвөнд шингээж байгаад дор хаяж өдөрт хоёр удаа толботой хэсэгээ зөөлөн дарж арчина. Үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд алимны цуу, зөгийн балтай хольж хамгийн багадаа хоёр долоо хоногийн турш тасралтгүй хэрэглээрэй.
Байгалийн антиоксидантаар хангаж, арьсыг өвчлүүлдэг гадны биетүүдтэй тэмцэхэд тусална.
Зандан модны нунтагийг глицерин эсвэл сарнайн устай холиод хэдэн минутын турш хар толбонууд дээрээ түрхэнэ. Дараа нь арьсаа тайвшруулахын тулд сүү зөгийн балтай маск тавиарай.
Сүүн хүчил нь арьсыг цайруулах нөлөө үзүүлдэг. Наад зах нь 6 долоо хоногийн турш өдөрт 2 удаа нүүрэндээ сүү түрхэж 8-10 минутын турш байлгаад усаар зайлж арчаарай.
Хөвөнд шингээж аваад хар толботой хэсгүүдээ арчаад хаттал нь хүлээгээрэй. Энэ эмчилгээг дор хаяж 2 долоо хоног өдөрт 2 удаа тасралтгүй хийгээрэй.
Арьсаа сайтар цэвэрлээд капсултайгаа зарагддаг Е амин дэмийг хагалж толботой хэсэгтээ түрхээд хэдэн минутын турш иллэг хийнэ.
Өдөрт хоёр удаа цэвэр зуун настын шүүсийг нүүрнийхээ арьсанд түрхэж өгснөөр толбо арилахаас гадна арьсны нийт өнгийг засдаг. Сайн үр дүнд хүрэхийн тулд гел болон шүүс хэлбэрийнхийг нь аль алиныг нь хэрэглээрэй.
Жимсгүй, савлаагүй цэвэр тараг арьсыг маш сайн цайруулдаг шүү дээ. Нэг хоолны халбага тарган дээр нэг цайны халбага нимбэгний шүүс мөн нэг цайны халбага овъёос хийж хутгаад нүүрэндээ маск болгон тавьж 10- 15 минут байлгаад хүйтэн усааж аваарай. Бүх эмчилгээний дараа чийгшүүлэгч бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй.
Химийн найрлагагүй, амьтад дээр туршдаггүй байгальд ээлтэй гэдгээрээ онцгой энэ бүтээгдэхүүн нь нүүрний хөөсөн цэвэрлэгч, чийгшүүлэгч тоник, цайруулах үйлчилгээтэй эмульс, усан суурьтай нүүрний тос, эссенз болон зовхины тос зэргээс бүрддэг. Хөөсөн цэвэрлэгч нь арьсыг гүнээс нь сайтар цэвэрлэж, тоник нь арьсыг чийгшүүлж цайруулах, эмульс нь нөсөө толбыг арилгаж, цайруулах, эссенз нь арьсны өө сэвийг арилгаж, сэвх толбо нэмж үүсэхээс сэргийлэх ба усан суурьтай нүүрний тос нь нүүрний арьсыг өнгөлөг гэрэлтсэн харагдуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Бүтээгдэхүүн нэг бүр нь кактусны шүүс, С амин дэм агуулсан болохоор нөсөө толбыг бүдэгрүүлж, тос чийгийн балансыг тэнцвэржүүлэн, коллагенийг дэмжиж өгснөөр арьсыг гүнээсээ өөрөө сэргээхэд тусална. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/beyondmongolia фэйсбүүк хуудаснаас үзээрэй. Иж бүрдлээ худалдаж аваад аяны багцыг мөн бэлгэнд авах боломжтой юм билээ шүү. Хаяг: Скай их дэлгүүрийн 1 давхар, Метромоллын 2-р давхарт Beyond нэрийн дэлгүүр болон 3,4-р хорооллын Номин Их Дэлгүүр, Гранд Плазагийн 1-р давхар болон УИД байрлах Монос гоо сайхны тасаг мөн Монос эмийн сангийн салбарууд.