Дэлхийн хамгийн хол нисдэг шувуугаар “Шиервотер” хэмээх бяцхан шувуу тодорчээ. Энэ шувуу нь хоол хүнс хайн Шинэ Зеландаас Полинезийн арлууд хүрч тэндээс Япон, Алясп, Калифорни зэрэг газруудаар нийт 7000 орчим км зам туулан ниссэн байна.
Шиервотер шувуу тус замыг туулахдаа ердөө 200 өдөр зарцуулсан бөгөөд өдөрт дунджаар 350 км газар ниссэн ажээ. Эрдэмтэд шувууны дээрхи мэдээллийг цуглуулахын тулд мэдээлэл дамжуулагч чип суулгасан байна.