Швед улсад дөрвөн настай хүү ээжийнхээ машиныг хулгайлж унажээ. Хэрэг явдал бүсгүйг унтаж байх хойгуур өрнөсөн гэнэ. Хүү нь машиных нь түлхүүрийг авч гудамжинд гараад, машинд суун асаагаад хөдөлгөөнд оров. Хүнд гар бараг 500 метр газрыг туулахдаа гурван ч эргэлт хийж, нэгэн ачааны тэргийг мөргөөд зогсчээ. Бяцхан зам тээврийн осол гарсны дагуу хэргийн газар дээр цагдаа нар ирсэн аж. Хүүг тэндхийн нэг эмэгтэйд хариуцуулан гэр рүү нь явуулав. Ээжид нь хэрэг явдлыг илтгэхэд тэр итгээгүй байна.
Хүү нь хэзээ ч машин жолоодож байгаагүй бөгөөд яаж асаасныг нь ч ойлгохгүй байгаагаа ээж нь ярьжээ. Ослын үеэр хүү болон замын хөдөлгөөнд оролцогч бусад хүмүүс хохирол амсаагүй байна. Цагдаа нар ээж, хүү хоёрт ямар нэгэн арга хэмжээ авахгүй аж. Тэд дөрвөн настай хүү машин унаж давхисанд итгэхгүй суугаа гэнэ.
www.wikimon.mn