Тайван сайхан амьдралын үндэс аз жаргалтай гэр бүлээс эхтэй. Аз жаргалтай амьдралын утга учир элэг бүтэн, эрүүл энх гэр бүл юм.
Аз жаргалтай хайрын тухай олон сайхан дуу бий. Харин хайраас ургасан “мод” болох гэр бүлийн тухай дуу тийм ч олон биш байдаг юм байна. Өөрсдийн мэдэх сайхан дуугаа илгээгээрэй.
1. Миний гэр бүлийн аз жаргал амин хайрын амьд домог
Миний гэр бүлийн аз жаргал ариун хайрын түүх билээ…
Энэ дууг сонсохоор хайраас ургасан хайр гэдгээ мэдрэх шиг болдог шүү.
2. Хэзээ ч, ямар ч үед биднээс урвадаггүй хамгийн үнэнч хүмүүс бол яах аргагүй эцэг эх байдаг. Тэд маань үр хүүхдээ сайн явнаа гэвэл баярлана, харин муу явнаа гэвэл шанална. Алдаж, оноход минь үргэлж хамт байдаг тэднийхээ сэтгэлийг амар амгалан байлгахсан.
3. Нар, сар, одон, гурав юу вэ?
Навч, цэцэг, жимс гурав юу вэ?
Аав, ээж, бидэн гурав юу вэ?
Нэг хэсэг энэ дуу их хит болж байсныг санаж байна уу? Үнэхээр л гэр бүл гэдэг хүний чандмань эрдэнэ шүү.
4. Ээж охин хоёрт хааяа ийм асуудал үүсдэг л биз дээ? Саяхан л хэлд орж байсан бяцхан охин чинь ингээд хүнтэй болзох тухай ярьж байна гээд төсөөл дөө. Бас л гэр бүлд тулгардаг нэг асуудал шүү. Гэхдээ л ямар ч сайхан залуугаас илүү гэр бүл минь хамгийн үнэ цэнэтэй.
5. Бат бөх, аз жаргалтай гэр бүлийн үндэс бол хайр сэтгэл. Нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байвал ямар ч бэрхшээлийг хамтдаа туулж чадна. Энэ дуунаас хайр, хүндлэл, тунирхал гээд хайрын дээд илэрхийлэл бүхэн “амтагддаг”. Гэр бүлээ хэрхэн урт удаан “наслуулах” нь бүсгүй чиний нарийн ухаанаас ихээхэн хамаарна.
6. Эцгийн үүрэг хариуцлага гэдэг гэр бүлд хамгийн чухал. Сайхан гэр бүлийн ноён нуруу аавуудаас бүрэн хамааралтай байдаг. Бүсгүй хүний хайраар дутсан ч бүлтгэр хэдэн үрсээ хүн болгон өсгөсөн аавуудад зориулсан сайхан дууг санал болгож байна.
Goolingoo