Өөртөө тохирсон “зөв” хvнээ олж ханилна гэдэг тийм ч хялбархан биш.
Хэрвээ та хэн нэгэнтэй дотносож, ирээдvйн амьдралынхаа талаар шийдвэр гаргах гэж байгаа бол дараах асуултанд хариулаад vзээрэй.
1. Хагас жил vерхээд хуримаа хийхэд хангалттай хугацаа гэж бид боддог.
Тийм – Vгvй
2. Бид хоёул 21-ээс дээш насных.
Тийм – Vгvй
3. Бид хоёрт цугтаа сайхан нөхөрлөдөг найзууд (эрэгтэй, эмэгтэй гэлтгvй) олон бий.
Тийм – Vгvй
4. Бид хоёрын аль нэг нь хvvхэдтэй болохыг хvсэхгvй байгаа, тиймээс бид хvvхэдгvй.
Тийм – Vгvй
5. Бидний хооронд боловсролын ялгаа их бий (жишээ нь, нэг нь их сургууль төгссөн, нөгөө нь vгvй г.м.).
Тийм – Vгvй
6. Бид хоёулаа шашин шvтдэг.
Тийм – Vгvй
7. Эцэг, эх, найз нөхөд маань бидний гэрлэлтийг vнэхээр дэмждэг.
Тийм – Vгvй
8. Бид хоёрт бэлгийн харилцааны өвөрмөц шинж (зуршил) байдаггvй.
Тийм – Vгvй
9. Бидний орлого хөндлөнгийн тусламж авахгvйгээр өөрсдийн санхvvгийн хэрэгцээгээ хангахад бvрэн хvрэлцэнэ.
Тийм – Vгvй
10. Бид хоёр гурав, тэрнээс олон удаа хэсэг хугацаагаар салж байсан.
Тийм – Vгvй
11. Бид хоёулаа эцэг эхтэйгээ дотно харилцаатай байдаг.
Тийм – Vгvй
12. Залуу (бага) байхдаа бид vеийнхэн дундаа нэр хvндтэй байсан.
Тийм – Vгvй
13. Хэрвээ манай гэр бvл, хамаатан садныг бvгдийг оролцуулаад vзвэл хань ижлээсээ салаагvй нь салснаас 20 дахин их байх.
Тийм – Vгvй
14. Бид хоёр хоёулаа ирээдvйн хадмуудтайгаа сайхан харилцаатай байдаг.
Тийм – Vгvй
15. Бид бага байхдаа томчуул, ялангуяа эцэг, эх, багш нарынхаа vгэнд сайн ордог байсан.
Тийм – Vгvй
Одоо vр дvнгээ тооцож vзье
Та доорх тvлхvvртэй тохирч байгаа хариулт бvртээ 1 оноо өгөөрэй.
1. Vгvй. 2. Тийм. 3. Тийм. 4. Vгvй. 5. Vгvй. 6. Тийм. 7. Тийм. 8. Тийм. 9. Тийм.
10. Vгvй. 11. Тийм. 12. Тийм. 13. Тийм. 14. Тийм. 15. Тийм.
12 – 15 оноо авсан бол: Гэр бvлд ямар бэрхшээл тохиолдож болохыг та ойлгодог юм байна. Танд гэр бvлийн өв тэгш харилцаа тогтоох боломж байна.
7- 11 оноо авсан бол: Гэр бvлийн жаргалтай амьдралын нууц юунд байдаг талаар танд хангалттай төсөөлөл байна.
0 – 6 оноо авсан бол: Магадгvй та гэр бvлийн харилцааны талаар хэтэрхий романтик төсөөлөлтэй юм. Иймээс зарим vед бодит байдалтай зөрчилддөг. Гэвч та бага оноо авсан бол аз жаргалгvй амьдарна гэсэн vг биш. Та хоёр хайр дурлалын харилцаагаа хэвээр хадгалахын тулд хичээх хэрэгтэй.
Тайлбар:
1. Vгvй. Удаан vргэлжилсэн хайр дурлалын харилцаа нь бат бөх гэр бvлийн баталгаа болдог. Эхнэр нөхрийн хоорондын хэрvvл маргаан нь ихэнхдээ гэр бvл болохоос өмнө бие биенээ хангалттай сайн таниагvйгээс болдог.
2. Тийм. Судалгаагаар 21-ээс дээш насныхан гэр бvлийн амьдрал зохиоход бэлэн болсон байдаг нь тогтоогджээ. 21 нас хvрээгvй байхдаа гэр бvл болсон хосуудын 50% нь салсан байдаг байна.
3. Тийм. Хосуудын найз нөхдийн хvрээлэл нэг байх нь хамтдаа байх боломжийг ихэсгэдэг.
4. Vгvй. Гэр бvл болохоос өмнө хосууд хvvхдийн талаар тохиролцох нь зvйтэй байдаг. Гэвч анхнаасаа хосуудын аль нэг нь хvvхэдтэй болоход бэлэн биш, харин нөгөө нь хvvхэдтэй болох хvсэлтэй, энэ нь улам ихсээд байх нь зөрчилд хvргэж болох юм.
5. Vгvй. Хосуудад боловсролын ялгаа их байх тусам сонирхол, оюуны чадвар өөр байх ба хоорондоо нийц муутай байдаг.
6. Тийм. Шашин шvтдэг хосууд нь шvтлэггvй гэр бvлийг бодвол өв тэгш, бат бөх харилцаа тогтоож чаддаг байна.
7. Тийм. Залуу хосыг эцэг эх, найз нөхөд нь vнэн сэтгэлээсээ дэмжиж байх нь аз жаргалтай гэр бvл болохын шинж.
8. Тийм. Хэрвээ хосууд сексийн харилцаанаас vvсдэг асуудлаа бvрэн ойлголцож чадахгvй, энэ асуудлаа хамтран шийдэх хvсэлгvй бол хосуудын хооронд гvнзгий зөрчил vvсэх шалтгаан болно.
9. Тийм. Санхvvгийн хvндрэл салалтын гол шалтгаан.
10. Vгvй. Санал зөрчилдсөн байдлаа салахаас өөрөөр шийдвэрлэж чаддаггvй хосууд нэг удаа бvрмөсөн салах магадлал өндөртэй байдаг. Олон хавар нэгэндээ гэдэг шvv дээ.
11. Тийм. Эцэг эхдээ хайртай байх нь бат бөх гэр бvлийн шинж юм.
12. Тийм. Тогтвортой, тууштай vерхэл нь ирээдvйн аз жаргалтай гэр бvлийн шинж.
13. Тийм. Салалт ихтэй гэр бvлийнхэнд “салалт бол хэрvvл, зөрчлийг шийдвэрлэх гарц” гэсэн vзэл тогтсон байдаг.
14. Тийм. Нөхөр (эхнэр)-ийнхөө эцэг эхтэй нийцтэй байх, сайхан харилцаа тогтоох чадвар нь сайн зvйл. Эцэг эхтэйгээ зөрчилтэй байдал нь хосуудын амьдралд сөргөөр нөлөөлдөг.
15. Тийм. Настай хvний vгийг сонсох чадвар нь зан төлөвийн эерэг шинж юм. Энэ нь хайртай хvнийхээ vгийг хvлээцтэй сонсох, ойлгох, улмаар дагаж баримтлахад бэлэн байх vндэс болдог.