Burberry Лондонгийн худалдааны хамгийн том гудамж Regent Street-д өөрийн салбар дэлгүүрээ нээжээ. Брэндийнхээ хамгийн том салбар дэлгүүрт зориулж Burberry-гийн креатив захирал Christopher Bailey цоо шинэ коллекцоо танилцуулж байна.
Английн топ брэндийн сүлд өнгө болох боронзон шаргал өнгөний бүх хэлбэрийг шингээж, гадсан чимэглэл, металл оруулгыг харамгүй шигтгэж өгчээ. Хайртдаа ч бас энэ коллекцыг үзүүлээрэй, Лондонгийн эрчүүдийн бизнес атлаа, чамин загвараас үлгэр дууриал авах юм их бий.