“Мөнгөн харандаа”-н могой бүсгүй урлагтаа эргэн иржээ. Д.Лхамаа “Мөнгөн харандаа” хамтлагт байхдаа “Зууны манлай хатагтай Б.Сарантуяатай эн тэнцүүхэн үнэлэгдэж ирээдүйд цахиур хагалах дуучин болно гэж алтан үеийхэнд тоогдож явсан түүхтэй. Гэсэн ч тэрээр урлаг уран сайхнаасаа илүүдэйгээр банк санхүүгийн салбарыг илүүд үзэн мэргэшсэн. Гэсэн ч тэрээр хааяа хааяахан ганц нэг дуу дуулж хорхойгоо дарж, фенүүдээ баярлуулдаг байсан. Тэрээр нэгэнтээ таныг “могой шиг бүсгүй” гэдэг гэсэн сэтгүүлчийн асуултанд “би тэрэнд баярладаг. Яагаад гэвэл могой хайр дурлалын бэлгэдэл болдог амьтан. Би энэ нэрэнд дуртай” гэж хариулж байсан түүхтэй. Тайзнаасаа хэсэг хугацаанд хөндийрсөн дууч бүсгүй маань хэдхэн хоногийн өмнө бяцхан охин Б.Номуундалайгийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолтыг JCI Монголын UB Central салбар байгууллагатай хамтран зохион байгуулсан билээ.
“River Sound” клубт болсон дууч бүсүйн жааз блюз тоглолтонд рок попын залуу дуучид, хамтлагууд оролцсон бөгөөд тоглолтын орлогыг хүнд өвчинд шаналж, амьдрал нь өдрөөс өдөрт хоргодож байгаа бяцхан охины эмчилгээний төлбөрт зарцуулжээ.
Хүнд өвчтэй тэмцэж байгаа Б Номуундалай охины эмчилгээнд зориулсан энэ удаагийн хандивын тоглолт орос, англи, монгол дуу бүхий гурван хэсгээс бүрдсэн байна. Дууч бүсгүй хандивын тоглолтондоо хуучны танил дотно дуунуудаа дуулсанаас гадна мөн цоо шинэ уран бүтээлүүдээ ч олны хүртээл болгожээ. Хэдийгээр багахан цар хүрээг хамарсан уг тоглолт цөөхөн хүнд хүрсэн ч гэлээ түүнийг дахин олны цар хүрээг хамарсан толглолтоо хийнэ гэсэн шуум дэгдээг байна.
Л.Цэлмэг /Secret.mn/