- Barbie-г 1959 онд Америкийн Mattel компани “төрүүлжээ”
- өдгөө дэлхийн 150 оронд экспортлож байгаа
- 2009 онд 3-11 насны Америк охин болгон найман хүүхэлдэйтэй гэсэн судалгаа гарч байв
- Барбиг бүтээгч Рут /Ruth Handler/ ба Эллиот Хендлер /Elliot Handler/ нар Хоторн хотод энэхүү санаагаа сэджээ
- 1945 онд Mattel Creations фирмийн суурь тавигдсан
- Mattel компании нь Hot Wheels, Matchbox, Fisher-Price, American Girl зэрэг алдартай тоглоомуудыг үйлдвэрлэдэг
- Долоо хоногт дэлхий даяар нэг сая орчим Барби худалддаг
- Forbes сэтгүүлээс Mattel-ийг дэлхийн нөлөө бүхий 500 компанийн нэгээр зарласан
- Barbie нь Barbara-гийн товчилсон хувилбар
- Barbie нь 1958 онд патентийн эрхээ авсан
- 1959.03.09-нд анх удаа New York Toy Fair гэх үзэсгэлэнд танилцуулагдсан
- Барби анх хар ба шар үстэй байв
- Биеийн харьцаа нь 99-45-84
- Тэр үеийн Барби $3 үнэтэй байжээ
- Анхны жилдээ 300 мянган ширхэгийн худалдсан
- 2009 онд “Барби-1959” гэх ориг хүүхэлдэйг $27 450-аар худалдсан
- 1964 онд нүдээ аньдаг загвар худалдаанд гарсан
- Living Barbie загвар 1970 онд…
- мадам Тюссогийн музейд Барбигийн лааны тосон баримал бий
- ориг хүүхэлдэйний өндөр 29,2 см, жин нь 212 г байдаг
- нэг ширхэг Барбигийн биеийг бүтээх өртөг $0,35
- Материал нь $0,65
- Маркетинг, реклам нь $0,8
- Тээвэрлэлт $1
- Ингээд Америкт дунджаар $9,99-ээр зарагдана
- Хүүхэлдэйний жинэхэн нэр-Барбара Миллисент Робертс
- Ойролцоогоор дал орчим нэртэй загвар зохион бүтээгчид Mattel-д Барбиний хувцасны саналаа ирүүлж байжээ. Армани, Версаче, Кельвин Кляйн, Донна Каран, Диор, Вивьен Вествуд, Томми Хилфигер, Диана фон Фурстенберг зэрэг…
- 1959 онд Барбиг 96 сая метр даавуугаар бүрж нэг тэрбум хос гутал углажээ.
- 2009.03.09-нд Америк, Мексике, Францад хүүхэлдэй төрсөний 50 жилийн ойг өргөн тэмдэглэсэн
- 2009.09.24-нд Universal Pictures кинокомпании Барбиний тухай анхны бүрэн хэмжээний кино бүтээх эрхийг авч байлаа
- 1959 оноос хойш Барби 126 мэргэжил “эзэмшжээ”. Дайвер, палеонтолог, гал сөнөөгч, сансарын нисгэгч, байлдааны онгоцны нисгэгч, асрагч, загварын сэтгүүлийн редактор, , рэп-дуучин, НҮБ-ийн элч, оюутан, гоо сайхны тэмцээний ялагч гэх мэт…
- Mattel компании 50 улс үндэстний барби бүтээсэн
- өнгөрсөн хугацаанд Барби нь Мэрлин Монро, Элизабет Тейлор, Клаудии Шиффер, Наоми Кэмпбелл, Кейт Уинслетт зэрэг алдартнуудын дүрд хувирсан
- 2009 онд Германы бундесканцлер Ангела Меркель Барби болсон
- 2009 онд этнэтхэг үндэсний Барбитай болов
- 1961 онд Mattel эрэгтэй хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлсэн
- Нэр нь Ken. Энэ нь Хендлерийн бага хүүгийн нэр аж
- 1963 онд Барбигийн найз охин Midge “мэндэлсэн”
- Түүний араас дүү нар нь болох Skipper /1964/, Tutti /1966/, Stacie /1992/, Kelly /1995/ Krissy /1999/ нарыг бүтээжээ
- Харин 1966 онд эрэгтэй дүү Todd “төрөв”.
- Барбид мөн Francie, Jazzie, Teresa, Kira, Kayla гэхнайз нөхөд бас хамаатанууд ч бий
- 1968 онд Mattel өнгөт арьстан Christie-г бүтээлээ
- 1997 онд тэргэнцэр дээр суугаа Becky худалдаанд гарчээ
- Ингээд 2000 он гэхэд Барби 72 найзтай, найман хамаатан, 43 амьтантай болжээ
- Барбигийн өрсөлдөгч нь Францын “Карин Мишель”, Хятадын M&C Toy Centre Ltd, Оросын “Принцесса Ирина”, “Вероника” мусульманы “Фулла”, MGA Entertainment-ийн Bratz, Winx зэрэг хүүхэлдэйнүүд юм
Р.Слава
www.miss.mn